Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч “Багануур” ХК Дүүргийнхээ авьяаслаг ахмадуудаа тодрууллаа


Жил бүрийн аравдугаар сарын 1-нд  “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан  “Багануур” ХК ахмадуудаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Энэ удаа Багануур ХК үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой, Багануур дүүрэгт ахмадын байгууллага үүссэний 25 жилийн ой,  олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан дүүргийн нийт ахмадуудын дунд ”Авьяаслаг ахмадууд” урлагийн тэмцээнийг есдүгээр сарын 27-нд зохион байгуулж, авьяаслаг ахмадаа тодрууллаа. Хүн ардынхаа баталгаат тайван амьдралын төлөө эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлж, өнгөрсөн үе одоо цагийн алтан хэлхээ болсон ахмадууддаа Компанийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Тэмцээн ардын дуу, зохиолын дуу, харилцаа дуу, цэнгээнт бүжиг /вальс, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, гурван тамирын уянга, полько/ гэсэн төрлөөр явагдаж, багийн дүнгээр 150 оноогоор нэгдүгээр хороо нэгдүгээр байр, 146 оноогоор гуравдугаар хороо хоёрдугаар байр,  141 оноогоор дөрөвдүгээр хороо гуравдугаар байр эзэллээ.
 
Урлагийн дөрвөн төрлөөр гурван байгууллага, дөрвөн хорооны давхардсан тоогоор 100 гаран ахмад оролцлоо. Ийнхүү  Багануур дүүргийн ахмадууд баярын өдрөө угтан авьяаслаг ахмадуудаа шалгаруулж нэгэн өдөр дуулж бүжиглэж өнгөрөөлөө. Нийгмийн хариуцлагаа эрхэмлэгч “Багануур” ХК  “Ахмадын баяр”-ын мэндийг нийт ахмадууддаа болон уурхайтай амьдралаа холбосон үе үеийн ахмад уурхайчиддаа урт наслаж удаан жаргахын ерөөлийг өргөн  дэвшүүллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан