Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын 4:11 уулзалтаар Увсын сонгуулийн тухай ярина
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагийн 11 цагт “4:11 уулзалт”-ийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн уулзалтаар УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар АН-аас нэр дэвшиж байсан Мэндсайхан, Нямхүү нар байр сууриа илэрхийлэх гэнэ.
Сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар сонгогчдод мөнгө тараасан гэдгийг баримтаар нотолсон ч тэдний шадар туслахаар ажилласан хүмүүст шүүхээс ял оногдуулсан хэрнээ, мөнгө тараалгасан гэх хүмүүст ямар нэгэн хариуцлага тооцоогүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан