Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Захиалсан хууль хаана “дуншина” вэ

Саяхан хажуу айлын ах хүүдээ гарч хүрснээс болж манай орцныхон нойргүй хонов. Архинаас хамааралтай болсон ааваасаа залхсан хүүгийн тэвчээр алдарч, цохисноор зодоон үүсч хамаг л эд хогшлоо эвдэж сүйтгэн шидэлцсэн нь хөршүүдийг нойргүй хоноход хүргэснээс гадна айдаст автуулсан юм. Таньдаг тулдаа айл хотлоороо гэрт нь орж салган, айж мэгдсэн эхнэр, охиныг нь тайвшруулсанаар зодоон өндөрлөж. Аз болоход хэн хэндээ хал палгүй өнгөрсөн ч, эцэг, хүү хоёр гар зөрүүлнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Гэвч уусан архиндаа аархан хүүгээ зодох гэсэн нь ийнхүү гэр бүлийн зодоон болоход хүрч, эцэс сүүлдээ хөршүүдийн тусламжтайгаар ямар нэгэн эрсдэлгүй өнгөрч...

Энэ бол Монголын олонхи өрхөд тохиолдолдож буй эмгэнэл. Аюулаас холуур өнгөрсөн ч, дахин эцэг, хүү хоёр гар зөрүүлэхгүй гэсэн баталгаагүй. Учир нь, манай улсад архинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт сүүлийн үед огцом өссөнийг ч ЦЕГ-с мэдээлдэг. Зөвхөн 2013 оны нэгдүгээр улиралд 6195 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүндэвтэр 47.3 хувь, хөнгөн 43.3 хувь, хүнд 7.4 хувь, онц хүнд 1,9 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, нийт гэмт хэргийн 26-30 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн үг. Сархад савнаасаа бусдыг дийлдэг хэмээдэг. Үнэхээр ч гэр бүлийн аз жаргал, улс орны хөгжлийг сааруулагч архи гэдэг ундаа хүчтэй бас хорлонтой.

Үүний ч илрэл болох ээж, аав нь согтуудаа хүүгээ бэртээжээ, аминд нь хүрчээ гэх аймшигт мэдээлэл өдөр алгасахгүй цацагдана. Судалгаагаар манай улсын хоёр сая 700 мянга гаруй хүн амд жилд таван сая литр цэвэр спирт, 9.5 сая литр архи, дарс болон 3.3 сая литр шар айраг ногддог гэдэг. Харин өдөр шөнөгүй ажиллах спиртийн 12, архины 93 , пивоны 24 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Түүнийг түгээх 4538 хүнсний дэлгүүр, 2198 баар, 452 ресторан, зоогийн газар бий. Too томшгүй олон үйлдвэр, борлуулах цэгийг багасгах замаар хяналт тавихгүй бол архины хэрэглээ хэзээ ч татрахгүй нь ойлгомжтой.

Баримт 1

/2013 оны тавдугаар сарын 10/


Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 4-нд согтуу эмчийн буруутай үйлдлээс болж нярай хүүхэд толгойдоо хүнд гэмтэл авав. Ээлжтэй байсан н.Сүрэнжав гэдэг эмч ажлын байран дээрээ согтуу байснаас 2-3 удаа соруулах ёстой багажаа  5-6 удаа ажилуулснаас нярай тархиндаа хүнд гэмтэл авчээ.

Баримт 2

/2013 оны наймдугаар сарын 1/


Сонгинохайрхан дүүрэгт долдугаар сарын 24-25-нд шилжих шөнө 52 настай Н-ийг дагавар хүү 22 настай Б.Батхүү нь согтуудаа хэд хэдэн удаа хутгалж хөнөөгөөд оргон зугтжээ. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсээс энэ хэрэгт эрүү үүсгэн, сэжигтнийг эрэн сурвалжилснаар найзынх нь гэрээс олж баривчилжээ. Тэрээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Хойд эцэг Н-тэй таарамжгүй харилцаатай байсан, согтуудаа маргалдаад энэ хэргийг хийчихлээ” хэмээн тайлбарлажээ.

Баримт 3

/2013 он дөрөвдүгээр сарын 10/


Сонгинохайрхан дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт золгүй байдлын улмаас нэг хүн амиа алджээ. Иргэн "Ц" нь есөн давхрын тагтнаас унахдаа "Ч"-ийн дээр унасан байна. Тухайн үед байрны доогуур явж байсан "Ч" эмнэлэгт хүргэгдсэн ч нас баржээ. Харин тагтнаас унасан "Ц" Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ. Эх сурвалжийн ìýäýýëñíýýð иргэн "Ц" нь тус дүүргийн 32 дугаар байранд оршин суудаг ажээ. Мөн тэрээр хэрэг гарах үед согтуу байсан гэнэ.

Баримт 4

/2013 оны тавдугаар 10-нд/


Баянзүрх дүүргийн тов­чоонд таван настай хүүгээ аав нь согтуудаа заазуурдав.  Байнга шахуу архи уудаг аав нь энэ удаа архиныхаа халуундаа хүүгээ ийнхүү тамласныг түргэн тусламжийн эмч мэдснээр нийтэд ил болсон билээ.
Энэ мэт архинаас үүдэлтэй гэмт хэргийг тоочоод барахгүй. Харин нийгмийг цочирдуулсан эдгээр хэргийн гаралтыг бууруулахад түлхэц өгөх Архины хяналтын тухай хууль хаана явна вэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ямар ч байсан чуулганаар батлуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас боловсруулсан эл хуульд эмэгтэй гишүүд гар бие оролцсон. Бид энэ хуулийг яагаад батлуулах гээд шахаад байна вэ гэхээр иргэдтэй уулзаад явж байхад нэг л зүйлийг хэлдэг. “Та нар Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлчихлээ. Одоо Архины хяналтын тухай хуулийг гаргаж өгөөч” гэдэг. Тэр дундаа эмэгтэйчүүд, ахмадууд энэ хуулийг хэрэгжиж эхлэхийг маш их хүлээж байна” хэмээн хэлж байсан. Савнаасаа халин нөхөр, хүүхэд,  ээж, эгчийг нь чангаах архинаас хамгаалах хуулиа монголчууд хүлээж байна.
Хөгжилтэй орнуудын хүн амтай харьцуулахад ма­найх шиг 2000 хүн тутамд сог­тууруулах ундаагаар үйлчилдэг ийм олон газар байдаггүй гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Тэгэхээр хэн бүхний анхааралд буй эл хууль нэгэн өрхийг амар тайван амьдруулж, нэгэн хүүхдийг бүтэн нойртой, айдасгүй эцэг, эхийнхээ хайранд өсөх жаргалын замыг нь засна гэдэг найдъя.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан