Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүн байх эсэхийг СЕХ шийднэ
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүний мандатыг хүчингүй болгож мэдэх нь. Учир нь, МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг Сонгуулийн хуулийг удаа дараа зөрчсөн гэдгийг гурван шатны шүүхээр тогтоогоод байгаа аж. Энэ тухай мэдээллийг АН-ын “Сэтгүүлчидтэй уулзах цаг 4-11” уулзалтаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Увс аймагт АН-аас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мэдээллэсэн юм.

УИХ-ын 2008 оны сонгуулиар ахмадуудад золгож байгаа нэрээр бэлэн мөнгө тараасан бичлэг нь шуугиан тарьж байсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн 2012 оны сонгуулиар ч мөн л адил нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын хамт иргэдийн гэрийг түрээслэх нэрийн дор мөнгө тарааж, Увсчуудын олонхийн саналыг авсан. Гэвч тэд, эл үйлдлээрээ өөрсдийнхөө баталсан хуулиа зөрчсөн нь шүүхээр тогтоогджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Эрүүгийн хэргийн шүүхээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын шадар туслах долоон хүн мөнгө тараасан нь тогтоогдон ял авсан. Гэвч мөнгө тараалгасан хоёр гишүүн УИХ-ын зөөлөн сэнтийдээ тухалсаар буй. Харин Захиргааны хэргийн шүүхээр сонгуулийн маргааныг шийдвэрлэхгүй гэдгээ нотолсон билээ. Өөрөөр хэлбэл одоо СЕХ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний мандатыг хүчингүй болгох л үлдээд байгаа гэж АН-ын генсек Ц.Оюундарь өгүүлсэн юм.
Тухайлбал, хоёр гишүүний мөнгийг авсан гэх 13 хүн хуулийн дагуу Сонгуулийн тойргийн хороонд өргөдөл бичиж, мөнгө асан гэх баримтын хамт өгсөн аж. Тэдэнд Сонгуулийн хуулийн дагуу 100 мянган төгрөгийг нь арав дахин өсгөж, нийтдээ 13 сая төгрөгийг СЕХ-ноос олгоод байгаа гэнэ. Цаана нь 1093 хүн мөнгөө 10 дахин өсгөж авах эрх нь нээгдэж 1 тэрбум 107 орчим сая төгрөгийн төлбөр төлөх шаардлага үүсч мэдэхээр байгаа гэнэ. Энэ мөнгийг хуулийн дагуу зөрчил гаргасан этгээд төлөх ёстой аж. Тэгэхээр энэ бүхэн нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг рүү чирч магадгүй болжээ.
“4-11 уулзалт”-ын үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшигч Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Тангараг өргөсөн гишүүнийг эргүүлэн татаж болох уу ?
-Ц.Оюундарь: Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын асуудал бол эргүүлэн татах тухай биш. УИХ-ын гишүүн болсон хойноо ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж тэр нь тогтоогдвол эргүүлэн татдаг хуультай. Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн нарын хувьд УИХ-ын гишүүн болох үйл явцдаа хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон учраас мандатыг нь хүчингүй болгох юм. Тэд иргэдийн саналыг авах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын 13 хүнд мөнгө тараасан гэдэг нь нэгэнт батлагдсан учраас одоо СЕХ шийдвэрээ гаргах л үлдээд байна. Мөнгө тараах ажлыг нь гүйцэтгэсэн долоон хүн шүүхээс ял аваад байна. Тэдний хууль зөрсөн үйлдэл ийм л муу үр дагаварыг бий болголоо.
-Д.Нямхүү: Сэргээш хэрэглэсэн бөхийн шинжилгээний хариу жилийн дараа гардаг. Солонгос руу явуулаад гаргадаг шүү дээ. Тэр бөх хичнээн ч олон даваа авсан бай хамаагүй хэрэв сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол хүчингүй болгоод дараагийн бөхөд давааг нь шилжүүлдэг. Мөнхбаатар арслан сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоход жилийн дараа Санчирт заан цол олгосон. Энэ бол амьдрал дээрх жирийн бодит жишээ. Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудал үүнтэй адил.
Тэдний асуудлыг хуулийн байгууллага шалгаж байх хооронд гэртээ хэвтэж байна уу, УИХ-д ороод суужна уу хэнд ч хамаагүй. Хэрэг хийсэн нь нотлогдвол үнэмлэхээ хураалгах учиртай. Гэтэл шүүхээр нотлогдчихлоо.
-Хүрэлбаатар, Чойжилсүрэн нар дээд шүүхийн шийдвэр бидний талд гарсан гэж хэвлэлээр удаа дараа ярьсан шүү дээ. Та нар бас бидний талд гэх юм. Аль нь үнэн яриад байгаа юм бэ?
-Д.Нямхүү: Сонгуульд нь ажилласан долоон хүн нь ял авчихаад байхад түүнийг ялалт гэж үзвэл хэцүү л байна. Захиргааны хэргийн шүүх сонгуулийн маргааныг шийдэх боломжгүй гэж үзээд буцаасан. Тэгэхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар өөрсдийгөө ялсан мэтээр тайлбарлаад байгаа. Харин сонгуулийн сурталчилгааны явцад мөнгө тараасан гэдэг нь шүүхээр эцэслэн тогтоогдож, долоон хүн ял авсан учраас тэд одоо УИХ-д суух эрхгүй. Увсын иргэдэд тэдний тараасан мөнгийг хуулиар 10 дахин нугалж буцаан олгоход 1 тэрбум 107 сая төгрөг гарна гэсэн тооцоо гарсан. Иргэд мөнгөө 10 нугалж авахаар өргөдлөө гаргасаар байна.
-Тэд УИХ-ын гишүүнээсээ буухаас өөр ямар нэг ял шийтгэл авах уу. Яагаад гэхээр тэдний туслахаар ажилласан хүмүүс нь төрийн албанд ажиллах эрхээ хасуулж, шүүхээс ял авсан шүү дээ?
-Т.Мэндсайхан: Сонгуулийн хуулиар бол төрийн эрх мэдлийг хууль бусаар булаан авахыг оролдсон гэсэн үндэслэлээр 5-10 жилийн хорих ял авах учиртай.
Тэгэхээр тэд түмэн янзаар тайлбарлаж өдөр шөнөгүй гүйхээс өөр аргагүй. Хэрэв буугаад ирвэл шоронд орж таарах байх л даа.
-Шүүхээс маргааныг СЕХ-оо эцэслэн шийдвэрлэх боломжтой гэсэн байна л даа. Тэгэхээр үүнийг ойрын хугацаанд шийдэх болов уу?
-Т.Мэндсайхан: Бид сонгуулийн Ерөнхий хороонд хандахад "Мөнгө тараасан зөрчлийг шүүхээр тогтоосны дараа бид энэ асуудлыг шийдэх боломжтой" гэсэн хариу өгч байсан. Тодруулбал, мөнгө тараасан нь тогтоогдвол энэ асуудлыг шийдэж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон этгээдийн түр үнэмлэхийг хүчингүй болгоно гэдгээ СЕХ мэдэгдсэн. Тариалан сумын 13 иргэнд мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдож, тэд хуулийн дагуу мөнгөө 10 дахин нугалж нэг нэг сая, нийт 13 сая төгрөг аваад байгаа. Энэ эрүүгийн хэргийн явцад Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, Ч.Хүрэлбаатарын туслах Ш.Чинбат нарын долоон хүн хууль зөрчиж мөнгө тараасан болох нь шүүхээр тогтоогдсон. Ингээд шүүхийн энэ шийдвэрийг үндэслээд СЕХ маргааныг шийдэх боломжтой гэсэн шийдвэрийг Дээд шүүхээс гаргасан. СЕХ хуулиараа сарын дотор энэ асуудлыг шийдэх ёстой. Шүүхийн шийдвэр ёсдүгээр сарын 13-нд гарсан учраас үүнээс хойш сарын дотор шийднэ гэсэн үг.
-Одоо УИХ-д сууж байгаа хоёрын авсан санал та хоёрынхоос хамаагүй илүү юм билээ. Тэгэхээр ингэж хэл ам хийх шаардлага байна уу?
-СЕХ санал хураалтын дүнг баталгаажуулсан тойргийн хорооныхоо шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй. Мөн Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын гишүүн болсон үйл явцыг хүчингүй болгох ёстой. Түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, нэрийн жагсаалтаас хасчихвал санал хураалтын дүнг дахиж гаргаад, 28 хувиас дээш санал авч дараа нь эрэмбэлэгдсэн нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнд тооцох хуулийн заалт бий. Д.Нямхүү 33 хувийн би 31 хувийн санал авсан. Тийм учраас СЕХ-оо арга хэмжээ авч тангараг өргүүлэхээр УИХ-д өргөн барих боломжтой.

Д.Намнан
0 Сэтгэгдэл