Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Аврагчдыг шагнав
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах болон “Сандей” худалдааны төвд гарсан гал түймрийг унтраахад мэргэжлийн ур чадвар гарган ажилласан Онцгой байдлын албан хаагчдад Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр шагнал гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Шадар сайд албан хаагчдад хандаж “Та бүхний ажил бол минут секундээр хэмжигддэг эр зориг, тэсвэр тэвчээр хатуужил шаардсан амаргүй алба. “Нарантуул” хүнсний захад гарсан их хэмжээний түймрийг зургаахан минутын дотор амжин очиж, мэргэжлийн ур чадвар гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын их хэмжээний өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж чадсан та бүгдээрээ бахархаж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа аврагчдын хувцас хэрэглэл, аврах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг бид үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын шугамаар гал унтраах зориулалттай 22 төрлийн автомашиныг улсын баяр наадмын өмнө оруулж ирснээр Нийслэлийн хэмжээний аврах гал унтраах ангиудад техникийн шинэчлэлийг хийж чадсан юм. Энэ нь ч бодит үр дүнгээ өгч дээрхи томоохон гал түймрийг унтраахад чухал дэмжлэг болсон” гэлээ.
Энэ өдөр мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужлыг үнэлж, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр долоо, “Онц гал сөнөөгч” тэмдгээр арван албан хаагчид дагалдах мөнгөн шагналын хамт гардуулсан юм.
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний зах болон “Сандей” худалдааны төвд гарсан гал түймрийг унтраахад мэргэжлийн ур чадвар гарган ажилласан Онцгой байдлын албан хаагчдад Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр шагнал гардууллаа.Шагнал гардуулах үеэр Шадар сайд албан хаагчдад хандаж “Та бүхний ажил бол минут секундээр хэмжигддэг эр зориг, тэсвэр тэвчээр хатуужил шаардсан амаргүй алба. “Нарантуул” хүнсний захад гарсан их хэмжээний түймрийг зургаахан минутын дотор амжин очиж, мэргэжлийн ур чадвар гарган иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын их хэмжээний өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалж чадсан та бүгдээрээ бахархаж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа аврагчдын хувцас хэрэглэл, аврах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг бид үе шаттайгаар хийж байна. Тухайлбал, Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын шугамаар гал унтраах зориулалттай 22 төрлийн автомашиныг улсын баяр наадмын өмнө оруулж ирснээр Нийслэлийн хэмжээний аврах гал унтраах ангиудад техникийн шинэчлэлийг хийж чадсан юм. Энэ нь ч бодит үр дүнгээ өгч дээрхи томоохон гал түймрийг унтраахад чухал дэмжлэг болсон” гэлээ.
Энэ өдөр мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужлыг үнэлж, Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр долоо, “Онц гал сөнөөгч” тэмдгээр арван албан хаагчид дагалдах мөнгөн шагналын хамт гардуулсан юм.
0 Сэтгэгдэл
























