Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хөрөнгө оруулалт даллах хууль батлагдлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж баталлаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.
Түүнчлэн тогтворжуулах гэрчилгээний хугацааг хөрөнгө оруулалтын төслийн үйл ажиллагааны салбар, байршил, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч ялгаатай буюу 5, 8, 10, 15 жилийн хугацаатай олгохоор өөрчлөх, хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа хийж дуусгах хугацааг тогтоож өгөх, тогтворжуулах гэрчилгээ олгох эсэх асуудлаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Зөвлөл ажиллуулах саналуудыг ч тусгасан байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр УИХ дахь МАН-ын бүлгийн гаргасан шинээр татвар бий болгох хуулийн өөрчлөлтөд тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийг хамруулахгүй байх асуудлыг нэмж тусгах саналыг гарган санал хураалгасан боловч дэмжигдээгүй байна.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Хөрөнгө оруулалтын тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг баталлаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийж баталлаа. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тодорхойлолтыг өөрчлөх, уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байхаар өөрчлөх, хөрөнгө оруулагчид татварын болон бусад дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон асуудлыг нэмж тусгах саналуудыг төсөлд тусгажээ.

0 Сэтгэгдэл