Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян удахгүй эхэлнэ
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 03-ны өдөр болж, “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцууллаа.
“Нийслэлийн гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалах зорилгоор жил бүрийн халаалтын улирлын үеэр “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулж байна. Аяны хүрээнд гэр хорооллын өрхүүдэд байр сууцаа хэрхэн зөв дулаалахыг сурталчилж, дулааны алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан сургалт, сурталчилгааг холбогдох газруудтай хамтран хийх юм. Хамгийн гол нь жил бүр зохион байгуулах аянаар айл өрхүүдийг орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэх зөв дадалд хэвшүүлэх хэрэгтэй” гэж мэдээллээ.
Энэхүү аяны үр дүнд өвлийг өнтэй давахаас гадна эдийн засгийн тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга “Энэ өвөл урьд жилүүдийнхээс илүү хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл бий. Тиймээс бид өвлийн бэлтгэлээ маш сайн хангах шаардлагатай. Ямар нэг эрсдэл гарахад урьдчилсан бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний нэг нь орон байраа дулаалах ажил. Зөвхөн гэр хороолол гэлтгүй нийтийн орон сууцны айл өрхүүд ч байраа дулаалах аянд хамрагдах нь зүйтэй” гэж онцоллоо. Хуралдаанаар “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аян зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болж, орон сууц, контор, албан байгууллага, цахилгаан станцын өвлийн бэлтгэл, түлшний нөөцийг шалгаж эрсдэлтэй газруудыг тодорхойлох үүргийг нийслэлийн Засаг даргын орлогч нар, Улаанбаатар хотын Ерөнхий менежерт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл