Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын жигүүрт “Алтангадас”-аас бусад фракцийнхан багтжээ
Ардчилсан намд жигүүр албан ёсоор байгуулагдсан гэдгээ мэдэгдэж, ерөнхий зохицуулагчаар нь УИХ-ын гишүүн асан А.Мурат ажиллаж буй. Мөн энэ жигүүрийг УИХ-ын гишүүдээс ч дэмжихээ илэрхийлээд байгаа юм.
Тэгвэл жигүүрийг албан ёсоор дэмжиж УИХ-ын хэд хэдэн гишүүн байгааг жигүүрийн зүгээс олон нийтэд ил болгожээ. Тухайлбал, АН дахь фракциудаас Алтангадас буюу Ерөнхий сайдын хүмүүс л энэ жигүүрт багтаагүй гэнэ.
Үүнд:
1. УИХ-ын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр /1 Ардчилал фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
2. УИХ-ын гишүүн Ж.Батзандан /1 Ардчилал фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
3. УИХ-ын гишүүн Д.Ганбат /МоАХ фракцийн удирдах зөвлөлийн гишүүн/
4. УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
Г.Баярсайхан /Шонхор фракцийн дэд ерөнхийлөгч/
5. УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ / Шонхор фракцийн дэд ерөнхийлөгч
6. УИХ-ын гишүүн М.Батчимэг /Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж фракцийн гишүүн/
7. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал /МҮДН фракц/
8. УИХ-ын гишүүн асан А.Мурат
9. УИХ-ын гишүүн асан С.Болд-хэт /Зүүн хойд Ази фракцийн төлөөлөл/
10. Ардын уран зохиолч П.Бадарч
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан