Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мурат: Одоогийн ҮЗХ-ны хугацаа дууссан, үүнийг шинэчлэх ёстой
АН-ыд байгуулагдсан жигүүрийн өнөөдөр жирийн гишүүд дэмжигчдээрээ намынхаа дүрмийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр жигүүрийн Ерөнхий зохицуулагч А.Муратаас цөөн асуултад хариу авлаа.

-Жигүүрийн зүгээс намын даргадаа хандаж шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын хариуг өнөөдөр хэлэлцүүлгээс өмнө ирүүлэхийг шаардсан байсан. Хариу ирсэн үү?
-Намын даргын нэр дээр дүрэм мөрдөх талаар тодорхой заалтуудыг дурьдаж шаардлага хүргүүлсэн. Одоохондоо нээх яарахгүй байгаа юм шиг байна. Гэхдээ энэ нь манай намын дотоод үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байх. Та бүхэн харж байгаа биз дээ. Энэ хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, намын дүрмийн талаар чөлөөтэй ярьж байна. Намын гишүүдээ сонсдоггүй нам гэж байх ёсгүй. Хэрэв сонсохгүй л юм бол намын удирдлага гэж байгаад яахав. Би намын удирдлагын зүгээс энэ гишүүдийг хүндэтгэж тодорхой хариулт өгөх байх гэж найдаж байна. Зөвхөн энэ танхимд сууж байгаа хүн биш, хөдөө орон нутгаас, намын анхан шатны байгууллагуудаас бидний тавьсан шаардлагыг дэмжсэн хүсэлт ирж байгаа. Тиймээс хариу ирүүлэх байх.
-Тэгэхээр хариу өгөх хугацааг хэдий хүртэл сунгах вэ. Хэр удаан хүлээх вэ?
-Хэлэлцүүлгээс тодорхой шийдвэр гарах ёстой. Шаардлага хүргүүлээд нэлээд хэд хонолоо. Тиймээс намын зүгээс намыг эрүүлжүүлэх санаа тавихгүй юм бол бид дараагийн арга хэмжээ авах болно.

-Жигүүрийн үйл ажиллагааг УИХ-ын гишүүд, Сайд нар дэмжиж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Гэтэл өнөөдөр энэ хэлэлцүүлэгт ирсэнгүй. Яагаад ирсэнгүй вэ?
-УИХ-ын гишүүд дотор эрүүл саруул, намаа эрүүл болгоё гэсэн хүн нэлээд бий. Яагаад ирээгүй юм гэдгийг би мэдэхгүй байна. Та бүхэн өөрөөс нь асуувал дээр байх. Ард түмнээс сонгогдсон, намын нэрээр сонгогдсон гишүүд энэ хэлэлцүүлэгт идэвхитэй оролцох ёстой.

-Жигүүрийг маш олон хүн дэмжлээ гэх мэдээлэл байгаа ч яг би дэмжиж байна гэж байр сууриа илэрхийлж байгаа хүн цөөн байх шиг. Тэгэхээр ямар, ямар хүн дэмжиж байгаа юм бэ?
-Жигүүрт ямар гэхээсээ илүү хэчнээн гишүүн байгаа бол гэж асуувал илүү нийцтэй байх. Яагаад гэхээр хөдөө орон нутгаас маш олон дэмжлэг ирж байна. Ер нь, энэ хэдэн дарга нараас бусад нь дэмжиж байгаа. Биднээс хүмүүс асуудаг л даа. Та нарын ард хэн байгаа юм бэ гэж. Би үүнд нэг л хариулт өгдөг юм. Манай ард олон мянган жирийн гишүүд байгаа гэж. Мөн орон нутгийн анхан шатны намын байгууллага, үе үеийн ахмад ажилтнууд байгаа.

-Засгийн газарт хариуцлага тооцож, ажил үүргээ муу биелүүлсэн сайд нарыг огцруулна гэх мэдээлэл гарсан. Гэтэл жигүүрт хүчин зүтгэж байгаа Ша.Батбаяр гуай Засгийн  газрыг тогтвортой ажиллуулах нь зүйтэй юм гэсэн байр суурь илэрхийлж байна л даа. Тэгэхээр таны бодлоор хариуцлагагүй ажилласан сайд  гэж хэн бэ, тэдэнд хариуцлага тооцох нь үнэн үү?
-Бид зөвхөн намын тухайд л ярьж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгдөг байгууллага бол УИХ. Тиймээс бид тэрэнд оролцох шаардлага байхгүй. Намаа зөв болговол намаас сонгогдсон УИХ-ын гишүүд аливаа нэгэн дутагдлыг засч залруулах байх.

-Жигүүрт нэгдсэн хүмүүст ҮЗХ-ны гишүүд хэр олон байна вэ. Хэрэв ҮЗХ хуралдвал шаардлага тавих боломж байгаа юу?
-Одоогийн ҮЗХ-ны хугацаа дууссан. Нийтдээ 228 хүн байдаг юм. Үүнийг шинээр бүрдүүлэх ёстой. Сүүлийн гурван жил ротацид ороогүй учир хугацаа дууссан. Энэ шаардлагаа тавьсан. Ингэхийн тулд дотоод сонгуулийн хороог байгуулах ёстой. Дотоод сонгуулийн хороог одоогийн ҮЗХ нь байгуулж өгөөд бүрэн эрхээ дуусгавар болгох ёстой.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Zov shdee odoo shinechleh heregtei dandaa zaluuchuud orno doo odooch tegeed ovchuul aigaad baigaam
Хамгийн их уншсан