Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Мурат: Намын гишүүдээ сонсохгүй юм бол удирдлага гэж байгаад яах юм
Жигүүрийг удирдан зохион байгуулж буй УИХ-ын гишүүн асан А.Муратаас хэлэлцүүлгийн үеэр зарим зүйлийг тодрууллаа.

-Та бүхний АН-ын дарга Н.Алтанхуягт тавьсан анхны шаардлага өнөөдрөөр /бямба гараг/ дуусч байгаа юу?
-Бид намын даргын нэр дээр дүрмийг мөрдөх талаас тодорхой заалтуудад шаардлага хүргүүлсэн. Одоохондоо хариу өгөх гэж яарахгүй байгаа юм шиг байна. Энэ нь намын дотоод үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх байх. Хэлэлцүүлэгт ирсэн намын гишүүд үзэл бодлоо хэлж, тулгамдсан асуудлыг ярилаа. Ер нь гишүүдээ сонсдоггүй нам гэж байдаггүй. Хэрэв намын гишүүдээ сонсохгүй юм бол удирдлага гэж байгаад ч яах юм. Тиймээс намын удирдлагын зүгээс энэ гишүүдээ хүндэтгэж тодорхой хариулт өгөх биз гэж найдаж байгаа. Зөвхөн энэ хэлэлцүүлэгт оролцож байгаа хүмүүс биш хөдөө орон нутгийн намын анхан шатны байгууллагуудаас бидний тавьсан шаардлагыг дэмжсэнээ илэрхийлсэн. Намын удирдлагууд шаардлагын хариуд ямар арга хэмжээ авахыг нь харъя.

-Жигүүрийн санаачилга, үйл ажиллагааг дэмжиж байна гэсэн УИХ-ын гишүүд, сайд нар энэ нээлттэй хэлэлцүүлэгт яагаад ирж, оролцсонгүй вэ?
-УИХ-ын гишүүд дотор намаа эрүүлжүүлье, тунгалаг, зөв байлгая гэсэн саналтай нэлээн хэдэн хүн байгаа л даа. Яагаад тэд ирээгүйг нь сайн мэдэхгүй байна. Намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүд үүнд идэвхтэй оролцох ёстой.

-Одоогоор жигүүрт ямар хүмүүс нэгдээд байна?
-Жигүүрт ямар гэхээс илүү хэчнээн гишүүн байгааг асуух ёстой болов уу. Яагаад гэхээр хөдөө орон нутгаас маш их дэмжлэг ирж байгаа шүү дээ. Энэ хэдэн дарга нараас бусад дийлэнх гишүүд биднийг дэмжиж байна. Зарим нь танай ард хэн байна вэ гэж асуудаг. Манай жигүүрийн ард орон нутгийн намын байгууллагууд бий. АН-ын үе үеийн ачааг үүрэлцэж явсан намын ажилтнууд байгаа гэж хариулдаг юм.

-Хариуцлагагүй ажилласан сайд нарт хариуцлага тооцъё гэсэн. Ямар сайд нар хариуцлагагүй ажиллаж байгааг нэрлэж болох уу?
-Бид зөвхөн АН-ын дүрмийн талаар ярьж байгаа. Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгдөг УИХ гэж байгууллага бий. Үүнд бид оролцох шаардлага байхгүй. Бид намаа зөв болгож, намаасаа сонгогдсон УИХ-ын гишүүд дутагдлаа засч, залруулж явах байх гэж итгэж байна.

-Жирүүрт нэгдсэн гишүүдээс хэд нь ҮЗХ-нд байдаг вэ. Магадгүй ҮЗХ-г хуралдууллаа гэхэд жигүүрийн зүгээс ямар нэг асуудал хурлаар оруулж ирэх үү?
-Одоогийн ҮЗХ-ны хугацаа дууссан шүү дээ. Нийт 228 хүн байдгаас бүгдийнх нь хугацаа дууссан. Одоо ҮЗХ шинээр бүрдэх учиртай юм. Бид шаардлагадаа энэ талаар дурдсан. ҮЗХ 100 хувь шинээр бүрдэх ёстой. Гурван жил ротацид ороогүй учраас хугацаа нь дууссан гэсэн үг. Дотоод сонгуулийн хороог ч мөн байгуулах ёстой юм.   
     Харин үдээс хойш хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн саналыг үндэслэн ийм шийдвэрт хүрчээ. АН-ын үндсэн дүрэм, журмыг удаа дараа зөрчиж байгаа явдлыг бүрмөсөн таслан зогсоох, олон жил үргэлжилж байгаа дунд шатны намуудад гарсан маргааныг 2013 онд багтаан шийдэх ёстой. Мөн жигүүрээс энэ сарын 1-нд АН-ын удирдлагуудад хүргүүлсэн шаардлагыг нэг бүрчлэн биелүүлэхийг шаардав. Эдгээрийг биелүүлээгүй тохиолдолд дараагийн арга хэмжээг авах болно гэжээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан