Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Шилдэг 38 оюутан Ерөнхий сайдын тэтгэлэг хүртлээ
Сурлага, спорт, урлагийн онцгой амжилт гаргасан оюутнуудад Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгодог. Засгийн газрын 2008 оны 46 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж буй журмын дагуу 2012-2013 оны хичээлийн жилд болзол хангасан оюутнуудад Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг гардуулан өглөө.
Улсын, хувийн гэж ялгалгүй бүх сургуульд өөр өөр мэргэжлээр суралцаж буй оюутнууд Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарчээ. Тэтгэлэгт хамрагдсан 38 оюутанд тус бүр 800 мянган төгрөгийг Төрийн банкнаас Монголын оюутны холбоотой хамтран гаргасан Смарт картаар олгов.
Энэхүү тэтгэлэгт оюутнууд шалгарах, гардан авах явцыг олон нийтэд ил тод болгох, илүү бүтээлч шалгууруудаар өрсөлдүүлэх, жилд ганцхан удаа биш олон удаа тодруулдаг болох зэрэг өөрчлөлтийг дараа жил хийнэ гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм. Энэ онд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэн жишгийн дагуу буюу дөрвөн улирал дараалан 3,8-аас дээш голч дүнтэй суралцсан оюутнуудад олгож байгаа аж.
“Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн болзол, шалгуурыг илүү өндөрсгөж, сурлагын үзүүлэлт, гаргасан амжилтаас гадна БШУЯ-наас зарласан эрэлттэй 20 мэргэжлээр суралцаж буй оюутнуудад илүү боломж олгохоор Ерөнхий сайдын ажлын албатай хамтран ярилцаж байна” гэж Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батчулуун хэллээ.
Оюутнуудад төр олон хэлбэрийн дэмжлэг үзүүлж, сар бүр тэтгэлэг олгож байгаа. Үүний зэрэгцээ оюутан залуусаас бүтээлч хандлага, хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч манлайлбал Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төр засгаас онцгойлон дэмжинэ гэдгийг харуулж, бүтээлчээр суралцахыг уриалах нь энэ тэтгэлгийн үндсэн зорилго юм.

0 Сэтгэгдэл