Засгийн газрын нөөц сангаас Дорнодын гурван суманд автомашин олголоо
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Иргэд эрүүл мэндийн салбарын талаар хамгийн их гомдол гаргажээ
Иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11 төв”-д өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 3-ныг хүртэл нийт 1019 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна. Үүнээс 685 орчим нь буюу нийт саналын 67 хувь нь эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ, улсын бүртгэл болоод нийслэлтэй холбоотой асуудлаар ханджээ.
Хөдөө орон нутаг болоод нийслэл дэх эмнэлгийн байгууллагын үйлчилгээ муу, хүнд суртал гаргаж байгаа тухай гомдлыг олноор ирүүлжээ. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI зураг авахуулахад дараалал үүсээгүй байхад л долоо хоногийн дараа ир гэж эмч нар нь буцаан явуулдаг гэнэ. Үүнд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 427 тоот тушаалын дагуу Эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг бүртгэх тушаал гарсан. Түүний дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэдэд үйлчлэх цагийн зохицуулалтыг цахим хэлбэрээр дугаар авах үйлчилгээг эмнэлгүүд хэрэгжүүлж байгаа гэж хариулжээ. Мөн тус эмнэлгийн эмч, ажилчид ажил хаяснаар өвчтөнүүд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн гомдол ирсэн байна. Үүнээс гадна эмч нарт талархсан захидал ч ирсэн аж.
Ховд аймгийн Мөст сумын цэцэрлэгийн байшин 2013 онд ашиглалтад орох ёстой байтал барилгын ажил хийгээгүйгээс хүүхдүүд хохирч байгаад арга хэмжээ авахыг эцэг эхийн төлөөлөл Боловсрол шинжлэх ухааны яаманд хаяглаж. Тус яамнаас тухайн барилгын компанид санхүүжилтийг нь баталгаажуулан олгосон учир ажил саатах шалтгаан байхгүй гээд энэ долоо хоногт газар дээр нь очиж шалгана гэсэн хариулт өгсөн байна.
Нийслэлтэй холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт нийт 464 иргэн санал хүсэлтээ ирүүлсний олонхи нь орон сууцны халаалт, дулаан ирэхгүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж барилга барьж, барилгын ажлын аюулгүй байдал, хамгаалалт зэргийг хөндсөн аж. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ, маршрут, автобусны буудлыг нүүлгэн шилжүүлэх асуудлаар иргэд санал хүсэлт, шүүмжлэлээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл