Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд В.В.Самойленко Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленког бүрмөсөн нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
Ерөнхийлөгч Элчин сайдад дөрвөн жил ажиллахдаа Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсанд нь талархаад хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах шаардлагатайг тэмдэглэв. Хоёр орны харилцааг улам урагшлуулан хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэгдмэл байр суурьтай байгааг онцлон хэллээ. Элчин сайд цэргийн болон хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгааг дурдаад өнгөрсөн хугацаанд дэмжиж ажилласанд нь Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан