Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Э.Эрдэнэбаатар: Шахмал түлшний таван үйлдвэртэй гэрээ хийгээд байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаар энэ онд ямар ажил хийх тухай Агаарын чанарын албаны мэргэжилтэн  Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Танайх өнгөрсөн жил агаарын бохирдлыг буу­руулах үүднээс хяз­гаар­лалтын бүс тогтоож байсан. Энэ жил тус бүсэд хамрагдах айлын тоог нэмэх үү. Ер нь, энэ онд агаарын бохирдлыг бууруулах талаар ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-2012 онд Агаарын тухай хууль шинэчлэгдэн гарсан. Энэ хуулийн 15 дугаар зүйлд агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтооно. Ингэхдээ төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатайгаа хамтран тогтооно гэж заасан. Үүний дагуу 2013 нэгдүгээр сарын 16-нд БОНХ-ийн сайд, Нийслэлийн Засаг даргын хам­тарсан захирамжаар нийс­­лэлийн агаарын чана­рыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон. 2012-2013 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн гурван бүсэд хуваасан. Эхнийх нь боловсруулсан түлш болон бүрэн шаталттай сайжруулсан зуух хэрэглэх хосолмол бүс. Энд Баянгол дүүргийн гэр хорооллын есөн хорооны 12 мянга 461 айл өрх хамрагдаж байгаа. Хоёрдугаар бүс нь шинээр бүрэн шаталттай сайжруулсан зуух нийлүүлэх, гурав дахь нь бүрэн шаталттай зуух авч энэ бүсэд  хамрагдаж  амжаагүй айлуудыг хам­руулахаар болсон. Үүнд, төвийн зургаан дүүргийн 15 хорооны 18 мянга гаруй айл өрх багтаж байгаа.
-Энэ онд хэдэн айлд хэчнээн зуух нийлүүлэх вэ?
-Өмнө нь агаарын чанарыг сайжруулах бүсийг зуух нийлүүлэх бүсэд хамруулсан ч зуухаа авч амжаагүй айл өрх нэлээд үлдсэн.  Энэ айл өрхөд дахин боломж олгох үүднээс бүрэн шаталттай зуух нийлүүлэхээр болсон. Энэ онд нийт 45 мянга орчим бүрэн шаталттай зуух нэвтрүүлэх шаардлагатай гэж үзээд  бүрэн тарааж  дуусах зорилго тавин ажиллаж байна.
-Хязгаарлалтын бүсийн айлуудад өнгөрсөн жил боловсруулсан түлш нь хү­рэл­цэхгүй зутруухан өвөлж­сөн. Энэ жилийн тухайд  хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-Бид Баянгол дүүрэгт зуух, боловсруулсан түлшээ ч нийлүүлнэ. Түлш үйлдвэрлэгч үйлдвэрүүдийн хүчин чадал Баянгол дүүргийг хангахуйц байгаа. Одоогийн байдлаар үртсэн шахмал түлшний таван үйлдвэртэй гэрээ хийгээд байна. Цаашдаа хоёр компани түлш нийлүүлэх гэрээ хийх байх. Эдгээр үйлдвэрийн нийлүүлэх түлшийг Баянгол дүүргийн иргэдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар олгох юм.
-Одоо ажиллаж бай­гаа үйлдвэрүүдийн хү­чин чадал нийслэлийн иргэ­дийг түлшээр хангахад хүрэл­цээгүй гэсэн мэдээлэл яваад байгаа. Энэ тухайд?
-Энэ жил үйлдвэрүүдийнхээ хүчин чадлаас хамаараад хэр хэмжээний түлш нийлүүлэхээр байна вэ гэдгийг тогтооно. Ер нь, нийслэлийн хэмжээнд 800 мянган тонн боловсруулсан түлшний хэрэгцээ бий. Гэр хорооллын 189 мянган 302 айл байгаа гэсэн мэдээ бий. Нэг айл ойролцоогоор гурван тонн орчим түлш хэрэглэнэ гэсэн тооцоо байдаг.
0 Сэтгэгдэл
Хурдан түлшээ өгөөчээ хөлдөж үхлээ.3 тонн түлш чинь хүрэхгүй байдаг шүү дээ. Ядаж нэг айлаар ороод хэдэн тонн түлш өвөл хэрэглэдэг талаар асуугаач
өө манай даваанямын хамаатан уу?даваанямд хэлээд хамаатанаа харж үз гээ
энэ залуу жил бүр л нэг ижил юм аа ярих юм аа....зайлуул......шүлэг уншиж байгаа юм шиг
Хамгийн их уншсан