Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ынхан нэг л Байнгын хороонд харьяалагддаг асуудлаар ҮХЦ-д хандана
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаад хэд хэдэн асуудалд байр сууриа илэрхийлэхээр болсон байна. Юуны өмнө олонхи цөөнхөө дарамталж, МАН-ын гишүүдийг нэг л Байнгын хороонд харьяалуулж байгааг ялгаварлан гадуурхсан гэж үзэж ҮХЦ-д хандахаар болжээ. 2013 оны төсвийг батлахад ч МАН-аас нэг ч гишүүн Байнгын хороонд харьяалагдаагүй байсан аж.
Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхдээ эхлээд 2013 оны төсөвт тодотгол хийх хэрэгтэй гэж үзжээ. МАН-ын гишүүд Байнгын хороодод харьяалагддаггүй байхад олонхийн бүлэг, эвслийн бүлэг хамтраад 2013 оны төсвийг баталсан. Гэтэл тэр нь одоо улс орны эдийн засаг, нийгмийн байдалд хэрхэн нөлөөлсөн талаар эхлээд ярих ёстой. Тиймээс 2013 оны төсвийн зарим зардлыг хасч, танахыг МАН-ын бүлэг дэмжиж байгаа аж. Энэ хүрээнд ч сайд нар болон Монголбанкны ерөнхийлөгчөөс мэдээлэл сонсох санал гаргажээ. Төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдэж, зардал өсөхөд нөлөөлсөн. 800-900 хүн яаманд ажилладаг байсан бол одоо 1600-1700 хүн болж. Аймаг, дүүргийн Засаг даргын орлогчоор 2-4 хүн ажиллаж, төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн мөртлөө ажил нь сайжирсангүй. Үүнийг эхлээд УИХ дээр ярих ёстой. Ерөнхий сайд 2013 оны төсвөөс 50 тэрбум төгрөгийн эрх авснаа юунд зарцуулсан, төсөвт маш үрэлгэн байдлаар хандсан учир хэлэлцэхийг МАН-ын гишүүд шаардлаа. Тухайлбал, ССАЖ-ын сайн Ц.Оюунгэрэл гэхэд Монголын зохиолчдын эвлэлийн Их хуралд зориулж, 82 сая төгрөг гаргаж өгсөн байна гэв. Сайд, Засаг дарга нар ч дэргэдээ нэг нэг сан байгуулснаа тайлбарлахыг хүсэв. 2014 оны төсвийн төсөлд цалин, тэтгэвэр нэмэх талаар тодорхой зүйл тусгаагүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 196 мянган төгрөг болж байхад оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлэг нэмэх эсэх нь тодорхойгүй байна гэв. Орлого багатай хүмүүс, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, “Хүний хөгжил сан”-гаас тэтгэмж өгөх ёстой гэж МАН-ынхан үзэв. 2014 онд хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй гэж төсвийн төсөлд тусгажээ.
Хөрөнгө оруулалт байхгүй бол улс орон хөгжихгүй гэсэн үг гэж МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт тайлбарлалаа. Тэд 2013 оны төсвөө тодотгохгүйгээр ирэх оны төсвийн төслөө оруулж ирлээ хэмээн шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл