Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
МАН Их хуралдаа бэлтгэсээр
МАН-ын XXVII Их хурал энэ сарын 27-нд болох тов гарсан. Үүнтэй холбоотойгоор Их хурлын төлөөлөгч сонгох ажил өнгөрсөн долоо хоногт болсон юм. Төлөөлөгч сонгох үеэр багагүй будлиан гараад байгаа аж. Зарим газарт Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд мөнгө тараах, бусдад нөлөөлөх, намын өндөр албан тушаалтнууд үүнд оролцож яваа гэсэн мэдээлэл бий. Их хурлын төлөөлөгчөөр сонгогдохын тулд 1-2 сая төгрөг төлж байгаа ч гэсэн юм. Харин үүнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Их хурлын төлөөлөгч сонгох ажил өрсөлдөөнтэй болсон. Мөнгө тараах, элдэв амлалт өгөх, дайлж, цайлах явдал гарсан гэсэн. Асуудалд ингэж хандаж байгаа нь харамсалтай. Ингэснээр намын хуралд сонгогдох юм бол цаашдаа яах вэ гэдэг асуудал гарна. Бусдад нөлөөлж сонгогдсон хүмүүс Их хурлын төлөөлөгчөөр цөөн орж ирээсэй. Олон газарт ийм байдал үүсээгүй байх гэж найдаж байна” гэсэн юм.
Тэгвэл өчигдөр өдөр хуралдахаар зарласан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшлон орой болсон байлаа. Удирдах зөвлөл Увсын хоёр гишүүнийхээ талаар болон Их хурлаар хэлэлцэх намын дүрмийн өөрчлөл, Бага хурлыг хэзээ товлох гэх мэт асуудал хэлэлцэнэ гэж байсан юм. Намын даргаа, удирдлагуудаа өөрчлөх, дүрмээ шинэчлэх гэх мэт олон асуудал шийдэх Их хуралд МАН-ынхан бэлтгээд завгүй яваа аж.

0 Сэтгэгдэл