Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хуульчид ёсзүйн хариуцлага хүлээдэг болно
Хуульчид өнгөрсөн сард анхдугаар их хурлаа хийж, холбоогоо байгуулсан. Уг хурлын үеэр хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм болон холбооны зөвлөлийн гишүүдийг батламжилж амжаагүй учир сарын хугацаатай завсарласан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хуульчид Төрийн ордноо дахин чуулж, дээрх зүйлүүдээ хэлэлцэн баталсан байна. Энэ тухайгаа тус холбооны ерөнхийлөгч Д.Батсүх, төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч О.Мөнхсайхан нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжилжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж УИХ-аар баталсан Шүүхийн тухай багц хуулийн нэг хэсэг болох Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль тус салбарын өмнө тулгарч буй бүхий л асуудлыг шийдэх гарц нь болсон гэж үзэж болно. Энэ дагуу төр өөрийн эрх мэдлийг Хуульчдын холбоонд шилжүүлж, хуульчид өөрсдийн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан Хуульчдын анхдугаар их хурлаараа Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг хэлэлцүүлж батлах боломжтой болсон байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн үзэл баримтлал нь хууль зүйн үйлчилгээ хүссэн иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн өмнө яллагдагчийн гэм бурууг нотлох болон гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх прокурорын хариуцлагыг өндөржүүлснээр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ач холбогдолтой аж. Дүрэмд хуульчийн хүлээх үүргийг дэлгэрэнгүй, нарийвчлан зохицуулж өгсөн учраас хэрэглэхэд хялбар, гарын авлага болж байгаа бөгөөд хуульчийн үүргийг тодорхой зааж, хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлж өгснөөрөө энэ дүрмийн заавал биелэгдэх шинж хангагдаж байгаа гэнэ. Хэрэв дүрмийн заалтыг зөрчсөн тохиолдолд сануулах, шүүхэд төлөөлөх эрх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг арга хэмжээ авах юм байна.
Энэ үеэр Хуульчдын холбооны ерөнхийлөгч Д.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хуульчдын холбоо сарын хугацаатай хоёр удаа хуралдлаа. Дээрх хурлуудаар хуульчид дүрэм журмаа нэг тийш нь хандуулж чадсан уу?
-Энэ удаагийн хурал Хуульчдын холбоог байгуулах анхдугаар их хурлаа хийснээр дуусгавар болж буй юм. Уг хурлыг Хууль зүйн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэсэн. Хурлын үйл ажиллагаа дуусгавар болсноор цаашид “Хуульчдын холбоо” өөрсдөө дотоод асуудал үйл ажиллагаагаа хариуцаж ажиллах юм.
-Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Зөвлөлийн гишүүдийг хуульчдын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан сайн дурын хороодын төлөөллөөс бүрдүүлсэн. Нийт 38 гишүүн батламжлагдсан. Энэ нь байгуулагдсан хороод, тухайн хороодод харьяалагдаж байгаа гишүүнчлэлийн тоотой хамааралтай. Зөвлөлийн гишүүдийг тухайн хорооны гишүүдийн тоог харгалзан сонгосон. Хуульд 20-иос дээш гишүүнтэй байна гэж заасан. 50 хүртэлх гишүүнтэй бол нэг төлөөлөгчийг илгээнэ. 50-100 бол хоёр, 100-200 бол гурав, 200-аас дээш бол дөрвөн төлөөлөгчийг илгээх юм.
-Одоогоор нийт хэчнээн хороо байна вэ?
-13 хороонд 38 зөвлөлийн гишүүдийг батламжлууллаа.

0 Сэтгэгдэл