Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга Голков А.М.Хүлээн авч уулзлаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А. М.Голков, нэгдүгээр орлогч дарга З.Г.Сандагиев нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Улан-Үд хотын дарга Монгол Улстай, нэн ялангуяа бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өссөн нэмэгдэж байгаа хотжилт, Улаан-Үд хотын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулж, монголын барилгын компаниудтай хамтран барилга байгууламж, цэцэрлэг, сургууль барих саналаа дэвшүүлсэн. Улаан-Үд хотод барилгын материалын хэрэгцээ өсч, барилгын салбарт хамтран ажиллах компаниуд олон болсон байна. Мөн түүнчлэн Улаан-Үд хотод ажиллах хүч дутмаг, бүтээн байгуулалтыг ажлыг төр засгаас нь эрчимжүүлэх бодлого баримталж байгаа Улаан-Үд хотын дарга А.М.Голков танилцуулсан.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ноён А.М.Голков харилцан найрсан яриа өрнүүлж, ОХУ-Монгол Улс хоорондын уламжлалт тогтсон харилцааг бодит ажлаар үргэлжлүүлэх нь зүйтэйг тэмдэглэж хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, нэн ялангуяа хоёр улсын визний асуудлыг хөндөж, 16-60 настай иргэдэд хил нэвтрэх зөвшөөрлийг хялбаршуулах тал дээр хамтран холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлэхээр болсон.
Ирэх саруудад Улаан-Үд хотод Монголын бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцов. Тус форумын хүрээнд барилгын салбар болон аялал жуулчлалын хамтын ажиллагааны сэвдээр бизнес уулзалтууд болно.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат ОХУ-ын Улаан-Үд хотын дарга А. М.Голков, нэгдүгээр орлогч дарга З.Г.Сандагиев нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.Тус уулзалтаар Улан-Үд хотын дарга Монгол Улстай, нэн ялангуяа бизнесийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй илэрхийлсэн. Тухайлбал, сүүлийн жилүүдэд өссөн нэмэгдэж байгаа хотжилт, Улаан-Үд хотын өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдлыг танилцуулж, монголын барилгын компаниудтай хамтран барилга байгууламж, цэцэрлэг, сургууль барих саналаа дэвшүүлсэн. Улаан-Үд хотод барилгын материалын хэрэгцээ өсч, барилгын салбарт хамтран ажиллах компаниуд олон болсон байна. Мөн түүнчлэн Улаан-Үд хотод ажиллах хүч дутмаг, бүтээн байгуулалтыг ажлыг төр засгаас нь эрчимжүүлэх бодлого баримталж байгаа Улаан-Үд хотын дарга А.М.Голков танилцуулсан.

0 Сэтгэгдэл