Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ус, хөрсний бохирдлыг цэвэрлэх Канад технологийг санал болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Канад улсын ЕXP компаний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэд Хотын даргад гурван чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, инженерийн байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажилд Канадын технологийг нэвтрүүлэх санал тавьсан юм. Тэд хөрсний бохирдол болон цэвэрлэх байгууламжийн бохирдлыг устгадаг бичил биетэн, ус цэвэршүүлэх төхөөрөмжийг нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. “Цэвэрлэх байгууламжийн ачаалал багасч, гэр хороолол дахь хөрсний бохирдол багассанаар хүн амын эрүүл мэнд, хотын хөгжилд зайлшгүй шаардлагатай тул энэ технологийг туршиж үзье. Хэрвээ туршилт амжилттай болж хөрс, усны бохирдлыг бууруулж чадвал урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахад бэлэн” гэдгээ хотын дарга хэллээ. Мөн тэд дуу чимээ тусгаарлагчтай дулаан алддаггүй тохилог амины орон сууцны технологи санал болгосон. Энэхүү технологийг нэвтрүүлснээр иргэд хямд зардлаар богино хугацаанд Канад технологийн орон сууцтай болох боломжтой болно. Энэ ажлыг турших үүднээс загварын барилга баригдаж байгаа бөгөөд хотын даргыг загварын байрыг үзэж сонирхохыг хүслээ. Тус компанийн төлөөлөгчид хотоос хийж хэрэгжүүлж байгаа ажлуудтай уялдахаар тодорхой саналуудыг хотын даргад танилцуулсан юм. Хотоос эхний ээлжинд судлаад туршилт хийж үзнэ гэдгээ хэлсэн. Ер нь бол канад стандартыг манайд мөрдөх эрхзүйн орчин бий болсон учраас үр дүнтэй ажилд хот дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ хотын дарга уулзалтын төгсгөлд хэлсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл