Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Н.Удвал сайд Тагнуулын ерөнхий газарт ханджээ
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын нэр болон фото
зургийг ашиглан энэ сарын 4, 5-ны өдөр www.twitter.com цахим хуудаст
@UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэжээ. Энэүү цахим хаягаар
дамжуулан Эрүүл мэндийн сайдын нэрийн өмнөөс цахим хуудас
хэрэглэгчидтэй харилцсан байна. Иймд Н.Удвал сайд бусдын нэр төрийг
санаатайгаар гутаан доромжилж, эрүүл мэндийн болон бусад салбарын
талаарх буруу ташаа тайлбар, ишлэлийг зориудаар олон нийтэд түгээж,
цахим хуудас хэрэглэгч иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцэл
үүсгэх, улмаар дургүйцэл, зэвүүцлийг төрүүлэх худлаа мэдээлэл тараах
ажлыг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж үзжээ. Тиймээс Эрүүл мэндийн
сайдын ажлын албанаас Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын нэрийг
барьж худал, буруу ташаа мэдээ, мэдээллийг тараасан энэхүү этгээдийг
олж холбогдох арга хэмжээг авч өгөх хүсэлтийг Тагнуулын ерөнхий газар,
Эрүүгийн цагдаагийн газар, Харилцаа холбооны зохицуулах газарт тус тус
хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл