Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг байнгын хороогоор дэмжлээ
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гишүүд Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалаас сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тогтоолын төслийг танилцуулсан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын хувьд Монгол Улсын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлж байв. Гэхдээ зохиомол тоо бус статистикийн тоо баримтат тулгуурласан тоо гэдгийг танилцуулав.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдалд үндэслэн шаардлагатай зорилтуудыг дэвшүүлсэн хэмээн танилцуулгадаа дурдсан.
Төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2014 оны эцэст 8 хувь, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилтыг тавьжээ. Үүний үр дүнд дунд хугацаанд макро эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж зорьсон байна.
Монголбанк санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх, макро тогтвортой байдлыг хангах, иргэдийн бодит орлогыг хамгаалах үүднээс 2014 онд инфляцийг найман хувь, 2015-2016 онуудад долоон хувиас хэтрүүлэхгүй түвшинд байлгах зорилт тавьжээ.
2013 оны наймдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болон буурч, энэ оны зорилтот түвшинтэй ойртжээ. Үүнд төсвийн тогтвортой байдал хангагдаж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамт бага байсны зэрэгцээ Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнд нийлүүлэлтийн буюу зардлын шалтгаантай инфляци мэдэгдэхүйц буурсан нь эерэгээр нөлөөлсөн. Энэ оны инфляцийн зорилтыг хангах нь ирэх онуудад инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах суурийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах”, “Нүүрсний аюулгүйн нөөц бүрдүүлэх, түлш, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүчний үнэ, тарифыг тогтворжуулах” гэсэн таван дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр махны үнийн өсөлт өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.1 дахин бага, гурилын үнэ тогтвортой, 2011-2012 онуудад 190 төгрөг, 310 төгрөгөөр тус тус огцом өсч байсан А92 шатахуун, дизель түлшний үнэ маш тогтвортой, газрын тосны бүтээгдэхүүний биет нөөц өнгөрсөн гурван жилийн дунджаас 2.2 дахин нэмэгдсэн, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэх болон ачих хугацаа өнгөрсөн гурван жилийн дунджаас харгалзан 3.1 болон 2.2 дахин түргэссэн, суурь инфляци өнгөрсөн гурван жилийн дунджаас 5.9 хувиар буурсан, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляци өнгөрсөн гурван жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд гурван нэгж хувиар, Улаанбаатар хотод 4.2 нэгж хувиар тус тус буурсан, эдийн засгийн бодит өсөлт дэх хувийн хэвшлийн оролцоо 127 хувиас 147 хувь болон өсч, Засгийн газрын оролцоо 12 хувиас зургаан хувь болж буурсан, мөнгө, зээлийн үзүүлэлтүүд тогтвортой болсон, эдийн засгийн бодит өсөлт тогтвортой өндөр түвшинд хадгалагдсан зэрэг үр дүнд хүрээд байна хэмээн танилцуулгад дурдсан.
Харин үүнтэй байнгын хорооны зарим гишүүн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Тлейхан, “Инфляц 9.4 хувь гэж танилцуулгад дурьдлаа. Энэ бол зүгээр л өөдрөгөөр харсан тоо. Түүнээс бодит амьдралд өөр байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан. Үүнд нөлөөлсөн гол зүйл нь валютын ханш. Монголбанкны гол үүрэг нь инфляц, валютын ханшийг тогтвортой барих үүрэгтэй. Гэтэл үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх нэрийдлээр их хэмжээний мөнгийг эдийн засагт нийлүүлж, монгол төгрөгийн ханшийг унагалаа” хэмээн шүүмжлэв.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Монголбанкны гол үүрэг нь валютын ханшийг л тогтвортой барьж байх ёстой. Гэтэл барьж чадсангүй. Энэ хүнтэй ажил ярих бус ял ярих ёстой. УИХ-ын гишүүд нь үхэн хатан хөөцөлдөж байж эдийн засагт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байхад Монголбанкны ерөнхийлөгч нь үнэ тогтворжуулах нэрээр гурван их наяд төгрөгийг зүгээр л эдийн засагт цацаж байхад энэ хүнтэй хамтарч ажиллах шаардлага байна уу” гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Тэрчлэн ирэх онд валютын ханшийг хэдэн төгрөгт барих боломжтой Монголбакны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодруулахад, “Валютын ханшийг тэдэн төгрөгт хатуу барина гэж хэлэх боломжгүй. Монголбанкны тухай хуульд ч тэгж заагаагүй” гэдэг хариултыг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн манайхаас хүчирхэг эдийн засагтай Тайланд улсад бараа бүтээгдэхүүн, бүр наад захын хэрэглээ болох хоолны үнэ Монголынхоос хоёр дахин бага үнэтэй байдаг жишээг татлаа. Түүний зүгээс энэ тогтоолын төслийг яаран батлах бус Монголбанкид шалгалт оруулсныхаа дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байв.
Гэсэн ч гишүүд саналаа хэлж дууссаны дараа тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзсэн юм.

0 Сэтгэгдэл