Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Энэ сард зургаан уулзвар ашиглалтад орно
Нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзварыг ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил дуусах шатандаа орж байна. Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уулзваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийж, зорчих хэсгийг бүрэн нээсэн.
Гэмтлийн эмнэлгийн урд уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзварын ажил 90 гаруй хувьтай явж байна. Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшиц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан. Түүнчлэн Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийн зорчих хэсгээ нээжээ. Мөн Циркийн арын уулзварын өргөтгөлийн ажил дуусч, одоо тэмдэг тэмдэглэгээний ажилдаа орж байна.
Дээрх уулзваруудын замын тэмдэг тэмдэглэгээ гүйцээж, явган зорчигчийн зориулалтын зам, орчны бусад тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд бүгд гэрээт хугацаандаа дуусах аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан