Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхины хуулийн амьдралаас тасарсан доголон заалт
Энэ удаагийн парламентын хамгийн их шуугиан тарин байж баталсан хууль бол Тамхины хяналтын тухай. Гэхдээ хэрэгжиж эхэлснээсээ хойш багагүй шүүмжлүүлж байгаа. 2012 оны аравдугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан Тамхины хяналтын тухай хуульд худалдаатай холбоотой нэг ийм заалт орсон юм. Хуулийн 6.7.14-т Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон. Энэ нь Тамхины худалдааг хууль бус хэлбэр рүү түлхэж, зарим нэгний бизнесийг далдуур дэмжээд байгаа нь хамгийн эмгэнэлтэй зүйл болоод байна. Энэ заалт хэрэгжих нь байтугай хууль бус үйлдлийг өөгшүүлж буйг хүмүүс энгийн иргэдээс эхлээд мэргэжлийн байгууллагын хүмүүс ч хэлж байгаа юм. Сургуулиас 500 метрийн зайд тамхины худалдаа хийхийг хуулиар хорьсон нь харин ч  нууцаар зарах боломжийг олгожээ. Үүнийг нь шалгалтаар илрүүлсэнийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна. МХЕГ-аас саяхан мэдээлэл хийхдээ тэд энэ талаар хөндсөн юм. Алдаа дутагдал, зөрчлийг нь мэдсэн атлаа юу ч хийж чадахгүй мухардаад буйг энд хэлэх хэрэгтэй болов уу. Юуны өмнө мэргэжлийн хүмүүс юу гэж ярьсныг хүргэе.
МХЕГ-ын СХНХХГ-ын дарга Д.Батмөнх энэ талаар “Энэ хуулиар тамхи албан ёсоор борлуулах цэгийг багасгаж байгаа мэт боловч цаагуураа далд худалдаа, далд бизнес, далд сүлжээг эрчимжүүлсэн гэж боддог. Сургуулийн хажууд болон жижиг дэлгүүрүүдэд тамхи зарахыг хориглосон ч шалгалтын явцад цүнхнээсээ нууцаар зардаг, тэрийгээ далдлах өөр саванд хийдэг, үүнийг нь мэддэг хүмүүс нь очиж авах үзэгдэл дэлгэрээд байна. Одоо хуулийн хэрэгжилтийг хангахын хажуугаар цаана нь гарч байгаа сөрөг нөлөөг арилгахаар хуулийн байгууллага анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.  
Үнэндээ хаа тааралдсан дэлгүүртээ ороод шивнэх шахуу “Тамхи байна уу”  гэхээр лангуун доороосоо, эсвэл нуусан газраасаа гаргаад л өгнө. Нэгэнт хууль бусаар борлуулж байгаа юм чинь насанд хүрсэн, хүрээгүй хамаагүй тамхи худалдчихдагтай нэг бус удаа тааралдаж байлаа гэх хүн цөөнгүй. Тамхи, согтууруулах ундааны борлуулалт эрэлт ихтэй, хурдан эргэлддэг хэмээн дэлгүүр ажиллуулдаг хүмүүс ярьдаг. Тэгэхээр хууль гарснаар орлоготой бизнесийнхээ нэгийг зүгээр ингээд хаячих нь юу л бол. Тамхины худалдаа далд хэлбэртээ орох нь хамгийн аюултай. Тухайн буруутанг баримттай нь барьж чадахгүй л бол шууд торгууль тавьж, хариуцлага тооцох боломжгүй. Мэргэжлийн байгууллагынхан  ч өөрсдөө хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох аргаа олохгүй байгаа аж.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас 500 метр зайд тамхи татахыг хориглосон учраас 3000 гаруй газрын тамхи худалдаалах болон татах орчинг хүчингүй болгосон. Үүний үр дүнд сургуулийн хүүхдүүдийн тамхи авах болон татах орчин бага болсон давуу талтай ч сөрөг зүйл ажиглагдаж байгаа. Энэ хуультай холбоотой хоёр зөрчил гарч байгаа юм. Нэг нь зөвшөөрөлгүйгээр тамхи борлуулах. Бид жижиг дэлгүүр, ТҮЦ-үүдийг хууль хэрхэн хэрэгжүүлж байгааг нь шалгасан. Шалгаад  дор бүр нь хариуцлага тооцож байгаа. Тухайн дүүргийн үйлдвэр үйлчилгээ хариуцсан байгууллагуудтай бид хамтарч ажилладаг учраас тухайн зөрчилтэй газруудад арга хэмжээ авч торгууль ногдуулах, худалдаж байгаа тамхийг нь хураах, шаардлага тавьсан. Үүнээс өөр эрх бидэнд байдаггүй” гэж ярьсан.
Шалгах эрх нь байдаг юм бол хариуцлагыг хэн тооцох вэ. Тэнд тэр хууль зөрчсөн шүү гээд тэмдэглэл хөтлөөд суусаар байтал тамхины хууль бус худалдаа газар аваад дийлдэхээ болих нь. Тэгвэл үүнийг яаж зохицуулах талаар Д.Баярболд “Энэ талаар цаашид ямар арга хэмжээ авах талаар нэлээн сайн ярилцаж, гарцыг олох хэрэгтэй байна л даа. Тэгэхгүй бол нэг хүн очоод “Тамхи зарж байна уу” гээд шалгаж болохгүй шүү дээ. МХЕГ-тай хамтарч ажиллаж байгаа газруудын хамтын стратеги хэрэгтэй байна. Мөн ингэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан далд бизнесийг хязгаарлах конвенцыг сайтар судалж, хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.
“500 метр” гэдэг заалт суманд яагаад ч хэрэгжих боломжгүй. Монгол Улсын засаг захиргааны хамгийн бага нэгж сумын нутаг дэвсгэр ямархуу хэмжээтэй билээ. Сумын төвийн хэдэн дэлгүүрт иргэдийн хэрэгцээний бараагаа л борлуулдаг. Алс хол Улаанбаатараас арай гэж авчирсан бараан дунд нь тамхи багтаж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Баруун хязгаарын суманд амьдарч буй Дондог өвөө хэрэглээнийхээ тамхийг Улаанбаатараас ачуулаад байна гэвэл үлгэрийн далай. Тэгэхээр л үүний цаана борлуулалт нь хууль бус, нууц хэлбэртээ орохоос өөр аргагүй болчихоод байгаа юм. Ийм нөхцөл боломжийг хуулиар бүрдүүлээд өгчихөжээ.
Хуулиа өөрчилж баталж чадсан юм чинь гаргасан алдаагаа залруулах арга хэмжээ авах болсон баймаар. Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөхөд гол рольтой оролцсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сул заалтуудаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр нэгэн ярилцлагадаа “500 метр гэсэн заалттай холбоотойгоор тамхины далд худалдаа дэлгэрэх хандлагатай байна. Цүнхнээсээ эсвэл лангуун доороосоо тамхи гаргаж зарах тохиолдлууд бий. Үүн дээр хяналтыг чангатгамаар байгаа юм” гэж нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн.
Тамхины хууль бус худалдааг дуугүй харсаар ингээд цэцэглэж л байг гээд зөнд нь орхих уу эсвэл алдаагаа залруулах уу эрхэм түшээд ээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
Тусгай зөвшөөрлийг сургуулиас 400м-с эхлээд л олгосон байгаа, 500 ч биш. Энэ зайд 2 дэлгүүр байдаг гэж бодвол нэг нь арын хаалгаар тусгай зөвшөөрлийг нь авчихаад тамхины үнийг тэнгэрт хадааж байхад, нөгөө нь нууж зарж баригдаад бүх тамхиа хураалгаад, торгууль төлж байх жишээтэй.
Тусгай зөвшөөрлийг сургуулиас 400м-с эхлээд л олгосон байгаа, 500 ч биш. Энэ зайд 2 дэлгүүр байдаг гэж бодвол нэг нь арын хаалгаар тусгай зөвшөөрлийг нь авчихаад тамхины үнийг тэнгэрт хадааж байхад, нөгөө нь нууж зарж баригдаад бүх тамхиа хураалгаад, торгууль төлж байх жишээтэй.
Тусгай зөвшөөрлийг сургуулиас 400м-с эхлээд л олгосон байгаа, 500 ч биш. Энэ зайд 2 дэлгүүр байдаг гэж бодвол нэг нь арын хаалгаар тусгай зөвшөөрлийг нь авчихаад тамхины үнийг тэнгэрт хадааж байхад, нөгөө нь нууж зарж баригдаад бүх тамхиа хураалгаад, торгууль төлж байх жишээтэй.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ХХК ТҮК ХОГОО ИРЖ АВСАНГҮЙ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
tamhitai shuudtai temts tamhinii kompaniud lobbi hiij bgaa hereg bitgii buuj og erdenechimeg gishuunee
odoo neeeree iim utgagui zuil hiihee bolimoor yum gadadiin ornuudad 500 metriin zaalt gej baidaggui l yum ba lee shuu dee
Эрдэнэчимэг гишvvн нь одоо архины хяналтын тухай хууль гаргах гээл явжинлээ. ийм балай юм гаргажийснаас зvгээр байвал яадын . uur sanaa zowooson asuudal zunduu l bn sh dee
Тамхины хяналтын тухай хуулийг өөрчлөхөд гол рольтой оролцсон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сул заалтуудаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэрээр нэгэн ярилцлагадаа “500 метр гэсэн заалттай холбоотойгоор тамхины далд худалдаа дэлгэрэх хандлагатай байна. Цүнхнээсээ эсвэл лангуун доороосоо тамхи гаргаж зарах тохиолдлууд бий. Үүн дээр хяналтыг чангатгамаар байгаа юм” гэж нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн. Тамхины хууль бус худалдааг дуугүй харсаар ингээд цэцэглэж л байг гээд зөнд нь орхих уу эсвэл алдаагаа залруулах уу эрхэм түшээд ээ.
uuniigee erthen oorchloh tsag ni bolson ba erhemuudeee
iim balai huuli batalj baihdaa yahab dee. haa saigui languun dooroo hiigeed zarj l bah chini bilee dee
ene arai dendej bgaa shuu. mergejliin humuus ni hurtel huleen zobshoorson ba shuu dee
neeree tiim shuu
Хамгийн их уншсан