Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Бүгдээрээ “НЭГДЭЦГЭЭЕ” уриалга гаргалаа
Нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн тээврийн газар, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч Аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, олон нийтэд сурталчлах, мэдээлэл түгээх зорилгоор нээлттэй өдөрлөгийг нэг сарын хугацаанд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Сутайн буянт” ХХК Цамбагарав худалдааны төвийн урд талбайд нээлттэй өдөрлөгөө зохион байгууллаа. Энэхүү нээлттэй өдөрлөгөөр “Замын хөдөлгөөнд соёлтой оролцохын төлөө, Соёлтой үйлчлүүлэхийн төлөө, Түгжрэлгүй байхын төлөө, Хоггүй хотын төлөө, Тасалбараа авдаг байхын төлөө, 1-р эгнээгээр саадгүй зорчихын төлөө” зэрэг нийслэлчүүдийг цаг үргэлж бухимдуулж байдаг олон асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө “Нэгдэцгээе” уриалга гаргалаа. Мөн өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд зориулж ажлын байрны бүртгэл явуулж, азтай зорчигч шалгаруулж, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулсан бөгөөд зорчигч тээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах, цаашид ямар арга хэмжээ авч ажиллавал зохих, иргэд юу хүсч байгаа талаар нээлттэй ярилцаж, санал асуулга явууллаа гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан