Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
“Унадаг дугуйтай Улаанбаатар”

Монголын Залуучуудын Холбоо нь УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-гээр дамжуулан залуучуудад тулгамдаж буй 6 асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор 2011 онд боловсруулсан 6 төслийг сайжруулан өргөн барьж 2014 оны төсөвт суулгахаар ажиллаж байна. Залуучуудад тулгамдаж буй “Чөлөөт цаг”-ын асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг НЕТГ, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб, “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо”, “Залуу дугуйчин” клуб, “Cannondale Mongolia”, “Attila” дугуйн дэлгүүртэй хамтран ажиллаж байна. НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб нь энэхүү төслийг 2011 оноос хийж судалж байсан бөгөөд төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар өдийг хүрчээ. МЗХ-ноос уг төсөлд хамтран ажиллах санал тавьсанаар одоогийн бэлтгэл ажилд ороод байгаа аж. Уг төслийн зорилго нь Улаанбаатар хотыг унадаг дугуйн дэд бүтэцтэй болгох, иргэдийн дэмжлэгийг авч УИХ-д өргөн барих үндсэн 2 зорилготой юм. Одоогоор иргэдээс санал авах үйл ажиллагааг өрнүүлж байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт зохион байгуулагдсан “Спортлог Улаанбаатар” өдөрлөгөөр энэхүү төслийг дэмжиж буй хүмүүсийн гарын үсгийг цуглуулжээ. Улаанбаатар хотод унадаг дугуйн зам зайлшгүй хэрэгтэй байгааг, дугуйн замтай болсноор замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад, цаашлаад ард иргэдийн эрүүл мэнд, спортлог байх нөхцөл бүрдэнэ гэдгийг олон хүмүүс хэлж уг төслийг дэмжиж байгаа илэрхийлсэн. Одоогоор 2500 гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байгаа аж. “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн таницуулга, төслийн талаар санал өгөх зааварчилгаа 10 сарын 10-аас zun.mn сайт болон Монголын Сайтуудын Холбооны веб сайтуудад тавигдах аж. Дашрамд дуулгахад төслийн багийнхан 10 сарын 9-ний 21:40 минутаас UBS телевизийн “Дэлхийн хот Улаанбаатар” нэвтрүүлэгт оролцож уг төслийнхөө талаар олон нийтэд танилцуулах гэнэ.

0 Сэтгэгдэл
ccc
ene Quiza boli boli...Jinhene duhlaa gar gdeg chin ene dee
2013.10.10