Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Конгрессын гишүүдийг баривчилжээ
Энэ сарын найманд Вашингтон хотод цагаачлалын шинэчлэлийг дэмжигчдийн жагсаалын үеэр Конгрессын гишүүн найман хүн баривчлагдсан тухай “Франс Пресс” агентлаг мэдээлж байна. Жагсаалд ойролцоогоор 10 мянга орчим хүн оролцсон бөгөөд тэднийг Конгрессын байрны ойролцоох гудамжны хөдөлгөөнийг хаасны дараагаар цагдаа нар заримыг нь баривчилсан аж. Ойролцоогоор 200 орчим хүнийг хоригдсон аж.
Цагаачлалын хуульд шинэчлэл өөрчлөлт хийх нь Ерөнхийлөгч Обамагийн сонгуулийн өмнө өгсөн амлалтын нэг юм. Өөрчлөлт оруулах саналыг Обама нэгдүгээр сард гаргасан бөгөөд Сенатын бүгд найрамдахчууд ч, ардчилсан намынхан ч дэмжсэн. Харин Конгресст олонхи байгаа бүгд найрамдахчууд зөвшөөрөхгүй байгаа тул батлагдахгүй байгаа юм. Иймд дэмжигчид нь шинэ хуулийг алгуурлалгүй батлахыг шаарджээ.
Шинэ хууль батлагдвал Америкт хууль зөрчилгүй олон жил ажилласан хууль бус цагаачдыг татвараа нөхөн өгч, торгууль төлсний дараа ажил хийх зөвшөөрөлтэй албан ёсны цагаач болж, цаашлаад Америкийн иргэн болох боломжтой болох юм. Энэ хуульд Америкт хууль бусаар цагаачилж  ажилладаг 11 сая хүн хамрагдах боломжтой аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан