Сайн дурын даатгуулагчийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гарчээ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ажлын дөрвөн өдрийн горим руу шилжихийг үүрэг болголоо
“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Дөрвөн жил дуншиж буй дунд сургуулийн барилга

Э.Даваабилэг хүү есөн настай. Өнгөрсөн өвөл сургуульдаа явах гэж бараг гурван километр зам туулж явахдаа хацраа хайрч, нохойд хазуулсан нь сорви болон үлджээ. Уг нь, сургуульдаа ойрхон байсан бол энэ хүү ингэж өвлийн хүйтэнд зутрахгүй л байсан. Харамсалтай нь, энэ байдал түүнд энэ жил ч тохиолдох бололтой. Яагаад гэвэл, Сонгинохайрхан дүүргийн Зээлийн 24 дүгээр хороонд дунд сургууль байхгүй тул энэ хорооны хүүхдүүд тухайн бүсдээ хамрагдах 105, 76, 67 дугаар сургуулийн аль нэгэнд суралцдаг. Ингэхдээ хамгийн багадаа километр орчим зам туулж сургуульдаа очдог байна. Э.Даваабилэг хүү эдгээр хүүхдийн төлөөлөл юм. Харин 2010 оноос 24 дүгээр хороонд дунд сургууль барина хэмээн шав тавьж холбогдох албаны хүмүүс тууз хайчилж байхад энэ хүүхдүүдийн хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан.
Гэтэл шав тавьснаас хойш өнөөдрийг хүртэл бахь байдгаараа барилгын ажил урагшилсан зүйл алга. Уг нь, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болох Д.Тэрбишдавга, Л.Эрдэнэчимэг нар өнгөрсөн зургадугаар сард иргэдтэй уулзах үеэр есдүгээр сарын 1-нд тус сургуулийг ашиглалтад оруулна хэмээж байжээ.
Гэвч сонгуулийн шоу болоод л өнгөрч. Сургуулийн барилга барьж байгаа газарт өдрийн 13:00 цагийн үед очиход гурван давхар тоосгон барилга харагдах бөгөөд тойруулан барьсан хашаанд ямар ч хаяг алга. Ямар зориулалтаар юуны барилга барьж буй нь огт мэдэгдэхгүй байв. Үүгээр зогсохгүй барилгын ажил явагдаж байгааг анхааруулсан тэмдэг ч алга. Хажууханд нь 158 дугаар цэцэрлэгийн өргөтгөл хэмээх хаяг өлгөсөн зургаан гэр цэцэрлэг харагдаж байлаа. Сургуулийн хашаан доторхийг харвал барилгын ажил явагдаж байгаа гэх байдал огт харагдсангүй. Эргэн тойрон нам гүм.
Ингээд тус сургуулийн талаар зарим оршин суугчтай уулзаж санал бодлыг нь сонсоход өөрийгөө Ц.Сарангэрэл хэмээн танилцуулсан бүсгүй “Анх сургуулийн шав тавьж байхад манай энэ хавийн оршин суугчид сургуультай болох нь гээд л бөөн баяр болж байсан. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл сургууль ашиглалтад орсонгүй. Эндхийн хүүхдүүд тойрон хамрагдах сургуульд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа. Оройн 16:00 цагаас хичээл нь эхэлж оройн 20:00 цагт тардаг. Тэгээд гэртээ ирэх гэсээр байтал 22:00 цаг болдог. Өвлийн улиралд бүр хэцүү. Нохой, шувуунд хазуулах унаа олдохгүй гээд олон бэрхшээл бий. Дунд сургуулиудыг автобустай болгоно гээд л ярьдаг. Үнэндээ эндхийн хүүхдүүдэд л тэр сургуулийн автобус нь хэрэгтэй байна. Яам, холбогдох албаны хүмүүс нь үүнийг анхааралдаа аваасай. Ганц сургууль барих гэж дөрвөн жил болж байна. Манай эндхийн эцэг, эхчүүд бүр аргаа бараад байгаа” гэдгийг хэлж байлаа.
Сонгинохайрхан дүүргийн Зээлийн 24 дүгээр хороо үнэхээр хол юм билээ. Тус хороонд хамгийн ойр нь 67 дугаар сургууль бөгөөд Зээл орчмын хүүхдүүд сургуульдаа явах гэж бололцоотой айлын хүүхэд бол хоёр унаа дамжиж суудаг, харин бололцоогүй, өдрийнхөө хоолыг яая гэсэн айлын хүүхдүүд явган явдаг юм билээ. Ингэхдээ хамгийн хол нь арван километр зам туулдаг гэдгийг Э. Даваабилэг хүү хэлж байсан. Тэгээд ч 76, 67,105 дугаар сургуулийн ачаалал хоёроос гурав дахин нэмэгдсэн учир тойрон хамрагдах хүрээний хүүхдүүдийг гадуурхдаг гэдгийг л хэлж байсан. Энэ талаар тус хорооны Засаг дарга Л.Төмөрбаатар “Сургуулийн барилгыг ашиглалтад оруулах талаар би холбогдох байгууллагуудад удаа дараа хандаж байсан. Өнөөдрийг хүртэл тодорхой ахиц гарахгүй л байна. Одоогоор барилгын үйл ажиллагаа зогссон. Учир нь, төсөвлөсөн мөнгө нь дууссан гэсэн. Өмнө нь барилгын ажил явахгүй байсныг сууриа буруу цутгаснаас шалтгаалж байна хэмээж байсан. Өнгөрсөн гуравдугаар сард МХЕГ-аас ирж шалгалт хийгээд суурь нь хэвийн байна. Үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлж есдүгээр сарын 1-н гэхэд ашиглалтад оруул гэсэн. Түүний дагуу ажил нь эхэлж тухайн үед ажлын гүйцэтгэл нь 40 гаруй хувьтай байсан. Одоо 70 гаруй хувьтай байгаа юм билээ. Тэрбум гаруй төгрөгөөр баригдах ёстой гэсэн.
Нийслэлийн Боловсролын газар өмнө нь барилгын ажлыг гүйцэтгэж байсан компанийг шүүхэд өгөөд байгаа гэдгийг бидэнд мэдэгдсэн. Манай хороо шилжин ирэгсэд ихтэй, том хороо болж байгаа. Гэтэл ганц ч сургууль байдаггүй. Хорооны нутаг дэвсгэр тал газар тэгээд ч хойноосоо байнга шуурч байдаг. Хүүхдүүд хацар, гар, хөлөө хайрах нь олон тохиолддог. Цас шуурахаараа хашаа давтал хунгарладаг. Зам бүрэн ашиглалтад ороогүй учир замыг мэргэжлийн байгууллагууд цэвэрлэж онгойлгож өгдөггүй. Тээврийн хэрэгслийн хүрэлцээ муу алслагдсан захын хороолол. Өвөлдөө нэг удаа НОБГ-аас гуйж замаа онгойлгуулдаг. Ийм нөхцөлд 21 дүгээр зууны нийслэлийн хүүхдүүд суралцаж байна” хэмээн ярьсан юм. Сургуулийн барилгын ашиглалтад оруулах талаар 76,67,105, есдүгээр сургуулийн багш нар болон сурагчдын эцэг эхчүүд гарын үсэг зурж холбогдох албаныханд өгсөн ч тусыг эс олжээ. Тус сургуулийн барилгыг одоогоор “Интеко инженеринг” ХХК гүйцэтгэгчээр сонгогдсон бөгөөд өмнө нь барилгын ажил гүйцэтгэж байсан компани нь тухайн барилгын санхүүжилтийг аваад үрэн таран хийсэн. Гүйцэтгэл удаашралтай. Барилга муу барьдаг компани гээд болиулсан байна. Ингээд тус компанийг шүүхэд өгөөд байгаа аж.
Иймээс тус сургуулийн барилга хэзээ ашиглалтад орох талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Барилга захиалагчийн ажлын албанаас тодруулахад ”Сургуулийн барилгыг нэг жилд барина гэж байхгүй. Он дамжин хийгддэг. 24 дүгээр хороонд баригдах сургууль санхүүгийн байдлаас болоод зогссон. Одоогоор тэдэн төгрөгийн төсөв хэрэгтэй гэсэн тооцоо гаргаагүй. Хэрэв төсөв нь шийдэгдэх юм бол зургаан сарын л ажил” хэмээв. Дээрхээс харахад хяналт тавих төрийн байгууллага нь сургуулиудын барилгын асуудалд анхаарал тавихгүй байгаа ч юм шиг. Жил бүр хавар, намрын улиралд сургуулийн хүрэлцээ муу хүүхдүүдээ хаана сургах вэ хэмээн бөөн юм болдог ч тэрхэн зуур яриад л өнгөрдөг. Гэтэл үүний цаана Э.Даваабилэг шиг олон хүүхэд өвлийн хүйтэнд даарч сургуульдаа явна гэхээс халширч сууна. Уг нь, сургуульд явна гэдэг хүүхдэд баяр баясал, итгэл мөрөөдөл авчирдаг. Гэтэл манайд эсрэгээрээ сургуульдаа явна гэхээр айлын зуудаг нохойноос зугтах, даарах, хөл гараа хайрч дааруулах зэрэг олон бэрхшээл даван туулах болно. Нийслэлийн удирдлагуудын мэдээлж буйгаар НИТХ-аас эхний ээлжинд 83 байршилд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор барихаар тогтоосон. Үүний дагуу Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, 3500 ам.метрээс багагүй эдэлбэр газарт ижил загварын 280 хүүхдийн бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих юм. Энэ 83 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдсанаар бага насны хүүхдүүд гэрээсээ хамгийн холдоо 500 метрийн радиуст сургуульдаа явах боломжтой болно хэмээж байгаа. Одоо харин нийслэлийн удирдлагууд үүнийгээ ажил хэрэг болгох л үлдээд байна. Тэгвэл Э.Даваабилэг шиг олон хүүхэд дээрх бэрхшээлээс ангижрах болно.

0 Сэтгэгдэл