Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Н.Батцэрэг: “Чингис” бондын хөрөнгийг ирэх оны төсөвт оруулж тооцох хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт та багтсан. Ажил ямар шатандаа явж байна вэ?
-Улс төрийн намуудын тухай хуульд нам гишүүнчлэлтэй байх уу, үгүй юу гэдэг асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Үнэн хэрэгтээ 2.8 сая иргэнээ толгой дараалаад намын гишүүн болгочихсон байгаа нь нууц биш. Одоогоос 4-5 жилийн өмнө явуулсан судалгаагаар Монголд намын гишүүдийн тоог гаргахад 3.2 сая байсан. Намууд өөрсдийнхөө тараасан батлахаар бодоход тийм тоо гарсан байдаг юм. Тиймээс гишүүнчлэлийн асуудлыг цэгцлэх ёстой. Хоёрдугаарт нам гэдэг засгийн эрхийн төлөө тэмцдэг улс төрийн байгууллага. Тэдний санхүүжилтийг хэрхэн зохион байгуулж, төлөвлөх ёстой вэ, улсын төсвөөс явах уу эсвэл одоо явж буй хандив, гишүүдийн татвараас бүрдүүлэх үү гэдгийг харилцан ярилцаж, нэгдсэн ойлголтод хүрэх нь чухал байна. Зарим гишүүн парламентад суудалтай намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ингэж байж намуудын үзэл баримтлал, үнэт зүйлс зэргийг нь бэхжүүлж авах хэрэгтэй. Санхүүжилтийг зөвхөн намд нь өгөөд байх бус үзэл баримтлал болон нийгэм эдийн засаг, улс төрийн хөтөлбөрөө ард иргэдэд хүргэдэг сантай, түүгээрээ дамжуулж олон түмнийг гэгээрүүлж, мэдээлэл өгдөг байдлыг бий болгох ёстой гэж үзэж байна.
-Нам өмчтэй байх эсэх тухай асуудал яригдаж байгаа. Энэ тухайд?
-Зайлшгүй ярих ёстой зүйлүүдийн нэг нь намын өмчийн асуудал. Зарим нам хэдэн давхар байраа түрээслүүлээд амьдраад байхад нөгөө хэсэг нь түрээсийн өрөөнд байх жишээтэй. Үүнийг нэг мөр цэгцлэх шаардлагатай байгаа. Нам гэдэг нэг талаас харахад олон түмний үүсгэл санаачилгын байгууллага, эвлэлдэн нэгдэж нэг мөрийн хөтөлбөрийн хүрээнд засгийн эрхийн төлөө сонгуульд оролцож олон түмний дэмжлэг авахаар явдаг газар. Нөгөөтэйгүүр, парламентад ороод ирвэл төрийн статустай болж хувирах жишээтэй. Өөрөөр хэлбэл, намын бүлэг нь Монгол төрийн бодлогыг хэлэлцэж, шийдвэр гаргаж байгаагаараа төрийн нэг бүтэц болж хувирч байгаа. Нам улс төрийн байгууллагынхаа хувьд хоёрдмол шинжтэй. Тэгэхээр энэ байгууллагыг цэгцэлж, нэг тоглоомын дүрэмтэй болгох нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл, намын дүрэм нам бүрт харилцан адилгүй байх ёсгүй. Тэд нэг л дүрэмтэй байна. Мөн намын Бага хурал гэж бүх намд байдаг, хурлаар ямар асуудал шийдэхийг хүн бүр мэддэг байх ёстой, намын даргын шийдэх асуудлыг ч хуулиар зааж өгөх ёстой.
-Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Уг хуулийг заавал батлах шаардлагагүй гэж үзэх ч хүн байгаа юм билээ.
-УИХ-ын 24 гишүүн уг хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байгаа. 24 гэдэг том тоо. Магадгүй УИХ-ын чуулган 40 гаруй гишүүнтэй хуралдаж байх үед 24 гишүүн бүгдээрээ хуралдаа суугаад кноп дарчихвал энэ хууль батлагдчихна. Тэр үүднээс нь ач холбогдол өгч хандахаас өөр аргагүй байгаа юм. Төр аль нэг цаг үед нь өршөөл үзүүлж ирсэн. Үүний үрээр нийгэм эдийн засгийн эерэг үзүүлэлтүүдэд сайнаар нөлөөлөх юм билээ. Санамсар болгоомжгүйгээс болоод гэмт хэрэг үйлдсэн хүмүүс ял эдэлж байгаа иргэдийн дунд олон бий. Өршөөлийн тухай хуульд албан тушаалын болон онц ноцтой хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хамрагдахгүй юм билээ.
-Монгол Улсын ирэх оны төсвийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна. Та 2014 оны төсвийг хэрхэн харж байна вэ?
-“Адууныхаа хэрээр исгэр” гэдэгтэй адил төсөв болно гэж харж байна. Монгол Улс ирэх онд ямар хэмжээний орлого олж чадах юм түүндээ таарсан зарлага төлөвлөх хэрэгтэй. Энэ оны төсөв хүнд байна гэж яриад байгааг би тайлбарлая. Өнгөрсөн онд энэ жилийн төсвийг батлахдаа хэт субьектив хүчин зүйлд хөтлөгдөн, нарийн нягталж үзэлгүйгээр сул төлөвлөлт хийсэн. Тухайлбал, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 458 тэрбум төгрөг төсөвт орж ирнэ гэж төсөвлөсөн ч хөрөнгө оруулагч талтай учир зүйгээ ололцоогүйгээс энэ мөнгө орж ирээгүй. Тэгэхээр төсвийн зарлага, орлого, санхүүжилт дутчихаж байгаа юм. Үүнээс гадна бизнесийн орчинд хурд саарах байдал ажиглагдаж байна. Эдийн засгийн өсөлт өмнөх онд 11 хувьтай байсан бол энэ оны гүйцэтгэлээр долоон хувьтай байхаар харагдаж байгаа. Дөрвөн хувиар хурд саарахаар бизнесийн орчин татарсан нь илт мэдэгдэх байх. Үүнээс улбаалаад НӨАТ, Гаалийн болон Онцгой албан татвараар дамжуулан 620 гаруй тэрбум төгрөг сох дутаж байна. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого 620 тэрбумаар тасарч байна гэсэн үг. Дээрх хоёрхон тоог хэлэхэд л төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр тасалдаж байна. Монгол Улсын төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр тасалдаж байгаа. Төсөвт тодотгол хийж, энэ суурин дээрээ ирэх оны төсвийг зохиохдоо маш сайн төлөвлөх шаардлага урган гарч ирж буй юм. Төсвийн урсгал зардлыг хэмнэж, зарим зүйлийг танахаас өөр аргагүйд хүрээд байгаа. Гадаад, дотоод томилолт, албан тасалгааны тавилга, шинэ машин зэрэг бусад бүхий л урсгал зардлыг хасах танах хэрэгтэй. Мөн хөрөнгө оруулалтын зардалд нарийн задаргаа хийж үзье. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн салбарт хөрөнгө оруулалт үнэхээр чухал. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ, өвчтнүүд эмнэлэгтээ багтахгүй байна. Тиймээс томоохон аймагт хуваарилсан зарим хөрөнгө оруулалтын ажлыг энэ жилдээ өнжөөмөөр байгаа юм. Яагаад гэвэл, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариад эхлэхээр тэнд ажиллах хүн хүч, цахилгаан, цалин хөлс бусад урсгал зардал гарна. Хөрөнгө оруулалтаа аль болох бодитой зүйлд оруулж, тэр нь эргээд мөнгө болж үржиж гарч ирдэг байх ёстой. Энэ утгаараа эдийн засгийн өсөлтийг хадгалж үлдэх, бизнесийг дэмжих чиглэлээр төсөв, хөрөнгө оруулалтын бодлогоо зохион байгуулах ёстой.
-“Чингис” бондын хөрөнгийг улсын төсөвт оруулж тооцох ёстой гэж та хэлж байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хоёр хувьд нь тааруулж буюу 410 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв батлахад хуулийн дагуу болно. Гэтэл “Чингис” бондын хөрөнгө болох 1.5 тэрбум ам.доллараас Хөгжлийн банкаар дамжуулан төсөл хөтөлбөрүүдэд урт хугацааны зээл өгч байна. Үүнээс ямар нэг эрсдэл гарлаа гэхэд хаах санхүүгийн эх үүсвэр нь улсын төсөв болж таараад буй юм. Төсөв ард түмний мөнгө. Харин “Чингис” бонд үүнээс тэс ондоо. Гэтэл тусдаа явж байгаад асуудал үүсгэвэл төсөвт ачааалал ирэх юм уу, үүний санхүүгийн эх үүсвэрийг хаанаас олох нь тодорхойгүй байна. Тиймээс энэ хоёр мөнгийг төсөвт оруулж, зарлага талдаа суулгаж өгөх хэрэгтэй. Тэгэхээр хууль зөрчиж байна, төсвийн алдагдал 12 хувь болох нь гэж тайлбарлаж байна лээ. Яах вэ болог л доо. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулаад хоёр хувийнхаа босгыг өөрчлөхөд л болно шүү дээ. Ингэсэн цагт төсөв өндөр алдагдалтай ажиллаж байгаа мэт харагдавч эрүүл, хариуцлагатай болох юм.
ЗӨВ ШҮҮ САНАЛ 100 % БАЙНА ШҮҮ
УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.-Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж буй. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэгт та багтсан. Ажил ямар шатандаа явж байна вэ?

0 Сэтгэгдэл
2013.10.10