Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Сайн хөрш” аян эхэллээ
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Сайн хөрш” нэртэй аян энэ сарын нэгнээс эхэллээ. Нэг сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд хүүхдийг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх сургалт сурталчилгааг дүүргийн бүх хороонд хийж эхлээд байгаа юм.

Түүнчлэн хороод хүүхэд хамгааллын бодлогоо тодорхойлж, хамгаалалд байх шаардлагатай хүүхдүүдэд нөхцөл байдлын үнэлгээг хийж, хараа хяналтгүй болон гэр бүлийн орчноос хөндийрсөн хүүхэдтэй ажиллаж эхлэх аж. Мөн “Сайн хөрш” аяны хүрээнд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлж буй байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагуудтай зөвлөлдөх, хяналт тавьж ажиллах, хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.

Тус аяны гол зорилго нь Нийслэлийн Эдийн Засаг, Нийгмийн 2013 оны зорилтын4.1.3 дэх заалт, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагууГэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвхи санаачлагад суурилсан "хөршийн хамгаалалт" амгалан тайван байдлын тогтолцоо бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Аяныг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Монгол Цэргийн музей болон Дэлхийн Зөн Олон Улсын байгууллагатай хамтран аяныг зохион байгуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан