“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Ой тогтоолтын дэлхийн дээд амжилтыг эвдлээ
Ой тогтоолтын тамирчин Т.Мягмарсүрэн дуут ципр цээжлэх төрөлд 337 цифрийг дарааллаар нь алдаагүй санаж дэлхийн дээд амжилтыг эвдэн нэгдүгээр байрт шалгарсан байна.

Мөн Б.Ганбаяр хоёртын тоолол цээжлэх төрөлд таван минутын хугацаанд 630 алдалгүй тогтоож гуравдугаар байрт шалгарчээ. Үүнээс гадна 52 хөзрийг 39,88 секундэд алдаагүй цээжилж дөрөвдүгээрт байрт шалгарч, энэхүү хоёр амжилтаараа улсынхаа рекордыг шинэчилсэн амжилтыг тус тус үзүүлсэн байна.
Тэдний хувьд Швед улсын Готенбург хотноо ой тогтоолын олон улсын нээлттэй тэмцээнд оролцож, Монгол Улсын нэрийг гаргасан төдийгүй дэлхийн дээд амжилтыг эвдсэн нь энэ ажээ.
Ингээд ой тогтоолтоо сайжруулах 10 аргыг санал болгоё.
1. Ном унш
Ном уншиж байхад болж буй үйл явдал, мэдрэмж, гол дүрийн баатрууд болон тэдний зан ааш гэх мэтчилэн мэдээллүүдийн дүр зураг нь бидний тархинд автоматаар бууж ирдэг. Иймд ном уншсанаар ой тогтоолтоо сайжруулан оюун ухаанаа хөгжүүлээд зогсохгүй үгийн сангаа баяжуулах боломжтой.
2. Компьютер тоглоом
Тоглоомонд дурлагсад дэлгэцийн урд цагаа хий дэмий өнгөрөөж байгаа юм шиг хэрнээ ой тогтоолтоо сайжруулах дасгал хийж байдаг гэдгээ мэдэхэд таатай байгаа байх. Гэхдээ энд ч бас нэг “но” бий. Тархиа хөгжүүлэхэд хагас цаг, дээд тал нь нэг цаг хэрэгтэй бөгөөд заавал өдөржин тоглох шаардлагагүй. Логик, оюун ухааны тоглоомууд нь төлөвлөгөө гаргах, стратеги боловсруулахад чиглүүлсэн байдаг. Хэрвээ таны ажил нэгэн хэвийн бол хагас цагийг л тоглоомонд зарцуулахад гэмгүй.
3. Нойр
Тархиа хэвийн ажиллуулахад танд 8 цагийн нойр юу юунаас ч илүү чухал. Өдрийн турш бидний тархи шийдвэр гаргаж, хүнд хэцүү асуудлуудтай тулгардаг. Тэгэхээр шөнө хангалттай амарч чадвал маргааш өглөө нь эрч хүчээр дүүрэн байж өдрийн турш идэвхтэй ажиллана.
4. Шинэ зүйлд суралц
Хийж сурахыг хүссэн зүйлсээсээ хамгийн дуртайгаа сонгоод суралц. Өөрийгөө шавар ваар хийхэд, хүүхдийн үлгэр зохиоход дайчлаад үзээрэй. Өмнө нь хийж байгаагүй зүйлээ хийхэд тархи маш идэвхтэй ажиллаж эхэлдэг байна. Шинэ хоббитой болсноор та магадгүй далд авьяасаа ч нээж мэднэ.
5. Нэгэн хэвийн байхаас зайлсхий
Гэнэтийн, таамаглашгүй үйлдлүүд “унтсан” тархинд маш хүчтэй нөлөөлдөг байна. Жишээ нь өглөө бүр уудаг кофегоо жимсний шүүсээр солиод үзэх эсвэл зүүн гараараа бичиж сурах ч юм уу өдөр бүр явдаг маршрутаа солисон ч болно.
6. Тоотой ажилла
Та үржих хүрд санаж байна уу? Тэгвэл хэд хэдэн үйлдэл дараалаад цээжээрээ үржиж чадах уу? Бид тооны машин, утсаараа энэ үйлдлүүдээ хийгээд дасчихсан байдаг болохоор нэг удаа ч гэсэн хүнсний дэлгүүрт авсан зүйлсийнхээ үнийг цээжээрээ бодоод үзээрэй. Энэ нь тархийг ажиллуулаад зогсохгүй ой тогтоолтыг сайжруулдаг байна.
7. Цээжлээд л бай
Та хэдэн шүлэг цээжээрээ мэдэх вэ? Хүүхдүүд бол дор хаяж 5 шүлэг цээжээрээ мэддэг. Дүүгийнхээ эсвэл хүүхдийнхээ цээжилж байгаа шүлгүүдийг хамт цээжилчих. Ингэснээр тархиа хөгжүүлээд зогсохгүй бусдаас нэг зүйлээрээ онцлог, давуу талтай болно.
8. Өнгөрснөө эргэн хар
Өчигдөр болсон үйл явдлаа нэг нэгээр нь ярьж тархиа ажиллуул. Ойрын үед болсон үйл явдал эсвэл бага насны дурсамжуудаа сэргээ. Нандин дурсамжуудыг тань арчаад өнгөрөх боломжийг бүү олго.
9. Үгийн сангаа баяжуул
Мэргэжлийн хэллэгүүд, хэлц үг гээд юу ч байж болно. Толь бичиг ажиглаад мэдэхгүй үгээ сурч, мэддэг үгийнхээ ижил утгатай, эсрэг утгатай үгийг мэдээд авчих. Яриандаа шинэ үг хэллэг хэрэглэж дадаарай.
10. Гадаад хэл сур
Гадаад хэл сурах нь маш сайн оюуны дасгал болдог. Мэдлэг хэзээ ч илүүддэггүй учир өдөр бүр 10 шинэ үг хэллэг цээжлээд байгаарай. Харин энэ темпдээ дасаад ирвэл өгүүлбэр, өгүүлбэрээр нь цээжилсэн ч болно.

0 Сэтгэгдэл