Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ЫН ШИНЭЧЛЭГЧ Т.АЮУРСАЙХАН 200 ГАРУЙ ГАЗРЫН ЗАХИРАМЖ ГАРГАЖ, 500 САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ЮУ
Монгол ардын нам таван сонгуульд дараалан өвдөг шороодож, 90 гаруй жилийн түүхтэй энэ нам мөхөл сэхлийн ирмэг дээр тулж ирээд байгаа. Сонгууль болгоны дараа гэм буруутанг хайж, дарга нараа сольж сурсан тус намынхан тун удахгүй Их хурлаа хийнэ. Энэ Их хурлын сургаар намын даргын суудал, албан тушаалд дурласан шинэ залуус, бас тэднээр бамбай хийж эрх мэдэлдээ эргэж суух гэсэн нэг бус албан тушаалтан гарч ирээд байгаа. Шинэчлэл гэсэн энэ үг МАН-ыг олон жил дагаж яваа. Гэвч тэдний шинэчлэл зөвхөн дарга нарын хүрээнд л хийгддэг гэдгийг сүүлийн хэдэн сонгуулийн дүн хангалттай батлаад өгнө. Намын их, бага хурал болгоны өмнө хэн чанга дуугарч чадсан нь дарга болж эрх мэдлээ баталгаажуулдаг бичигдээгүй дүрэм тус намд үйлчилсээр удаж байна. Тэгвэл МАН-ын энэ удаагийн Их хурал Т.Аюурсайхан гэгч залууг улс төрд гаргаж ирэв. МАН-ын шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга гэдэг сэтэр зүүсэн энэ залууг үнэндээ хэн бэ гэдгийг бид битгий хэл МАН-ын гишүүд, тэр ч бүү хэл дарга нар нь ч сайн мэдэхгүй. Түүнийг ганц сайн мэдэх хүн нь экс Ерөнхийлөгч Н.Багабанди. Т.Аюурсайхан энэ хүний цайг зөөж, цаасных нь ажилтай зууралдаж байсан учраас түүнийг л сайн мэднэ гэж ам бардам хэлж байгаа юм. Сонгуулийн өмнөхөн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хэл амтай томилогдож хоёрхон сарын настай Засаг даргын алба хашсан энэ залуу бас тийм ч шударга зөв явдалтан биш бололтой. Түүнийг Засаг даргаар хоёр сар ажиллаж байх хугацаандаа 200 гаруй газрын захирамж гаргасан гэдэг мэдээллийг нэг бус хүн өгч байна. Тэр ч бүү хэл Т.Аюурсайхан 500 сая төгрөгийг татварын хэлтэс рүү шилжүүлсэн гэдэг баримт цагдаагийнхны гарт очиж түүнийг шалгаж байгаа мэдээлэл цацагдаж эхлэв. Гэрээ дүгнэж, үр дүнгийн шагнал олгох нэрээр төсвөөс энэ мөнгийг шилжүүлсэн гэнэ. Дөнгөж Засаг даргаар очсныхоо дараахан гэрээ дүгнэх нэрээр эхлээд 500 сая, дараа нь 50 сая төгрөг шилжүүлсэн сурагтай. Яахаараа ийм их хэмжээний мөнгийг татварын хэлтэс рүү зарлагдав, цаана нь ямар ашиг сонирхол байв гэдэг асуулт өнөөдөр цагдаагийн ч анхаарал татаж байгаа бололтой. Тун богино хугацаанд яаран сандран 200 гаруй газрын захирамж гаргасан, бас төсвийн мөнгийг бөөн бөөнөөр нь шилжүүлсэн энэ хэрэг түүнийг газрын наймаатай холбоотой байж магадгүй гэдэг хардлагад өртүүлж, бас ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр гэдгийг нь илтгэж байгаа юм хэмээн зарим хүмүүс ярьж байна.
Шударга хүний дүрд чадмаг хувираад байгаа Т.Аюурсайхантай холбоотой бас бус мэдээлэл ч цагдаа нарт очсон сурагтай. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга нар түүнийг ил далд дэмжиж, бүр болоогүй МАН-ын даргад нэр дэвшүүлнэ хэмээн хөөрөгдөж байгаа нь хачирхалтай. Т.Аюурсайханы гараар могой бариулж байгаа хэсэг нөхөд түүний ард сууж, МАН-ын даргад зүтгүүлнэ хэмээн түүнийг хөөрөгдөж, өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлж байна гэж нэг хэсэг нь хардаж байхад нөгөө хэсэг нь төрийн ажлын мэдлэг туршлагагүй, хувийн ашиг сонирхолтой нөхдүүд намын удирдлагад гарч, тэнд хоргодох байр олж авахаар зүтгэж байна гэдэг шүүмжлэл ч бий болоод байна.
Монгол ардын нам таван сонгуульд дараалан өвдөг шороодож, 90 гаруй жилийн түүхтэй энэ нам мөхөл сэхлийн ирмэг дээр тулж ирээд байгаа. Сонгууль болгоны дараа гэм буруутанг хайж, дарга нараа сольж сурсан тус намынхан тун удахгүй Их хурлаа хийнэ. Энэ Их хурлын сургаар намын даргын суудал, албан тушаалд дурласан шинэ залуус, бас тэднээр бамбай хийж эрх мэдэлдээ эргэж суух гэсэн нэг бус албан тушаалтан гарч ирээд байгаа. Шинэчлэл гэсэн энэ үг МАН-ыг олон жил дагаж яваа. Гэвч тэдний шинэчлэл зөвхөн дарга нарын хүрээнд л хийгддэг гэдгийг сүүлийн хэдэн сонгуулийн дүн хангалттай батлаад өгнө. Намын их, бага хурал болгоны өмнө хэн чанга дуугарч чадсан нь дарга болж эрх мэдлээ баталгаажуулдаг бичигдээгүй дүрэм тус намд үйлчилсээр удаж байна. Тэгвэл МАН-ын энэ удаагийн Их хурал Т.Аюурсайхан гэгч залууг улс төрд гаргаж ирэв. МАН-ын шинэчлэлийн хорооны бодлогын зөвлөлийн дарга гэдэг сэтэр зүүсэн энэ залууг үнэндээ хэн бэ гэдгийг бид битгий хэл МАН-ын гишүүд, тэр ч бүү хэл дарга нар нь ч сайн мэдэхгүй. Түүнийг ганц сайн мэдэх хүн нь экс Ерөнхийлөгч Н.Багабанди. Т.Аюурсайхан энэ хүний цайг зөөж, цаасных нь ажилтай зууралдаж байсан учраас түүнийг л сайн мэднэ гэж ам бардам хэлж байгаа юм. Сонгуулийн өмнөхөн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар хэл амтай томилогдож хоёрхон сарын настай Засаг даргын алба хашсан энэ залуу бас тийм ч шударга зөв явдалтан биш бололтой. Түүнийг Засаг даргаар хоёр сар ажиллаж байх хугацаандаа 200 гаруй газрын захирамж гаргасан гэдэг мэдээллийг нэг бус хүн өгч байна. Тэр ч бүү хэл Т.Аюурсайхан 500 сая төгрөгийг татварын хэлтэс рүү шилжүүлсэн гэдэг баримт цагдаагийнхны гарт очиж түүнийг шалгаж байгаа мэдээлэл цацагдаж эхлэв. Гэрээ дүгнэж, үр дүнгийн шагнал олгох нэрээр төсвөөс энэ мөнгийг шилжүүлсэн гэнэ. Дөнгөж Засаг даргаар очсныхоо дараахан гэрээ дүгнэх нэрээр эхлээд 500 сая, дараа нь 50 сая төгрөг шилжүүлсэн сурагтай. Яахаараа ийм их хэмжээний мөнгийг татварын хэлтэс рүү зарлагдав, цаана нь ямар ашиг сонирхол байв гэдэг асуулт өнөөдөр цагдаагийн ч анхаарал татаж байгаа бололтой. Тун богино хугацаанд яаран сандран 200 гаруй газрын захирамж гаргасан, бас төсвийн мөнгийг бөөн бөөнөөр нь шилжүүлсэн энэ хэрэг түүнийг газрын наймаатай холбоотой байж магадгүй гэдэг хардлагад өртүүлж, бас ашиг сонирхлын зөрчилтэй нөхөр гэдгийг нь илтгэж байгаа юм хэмээн зарим хүмүүс ярьж байна.Шударга хүний дүрд чадмаг хувираад байгаа Т.Аюурсайхантай холбоотой бас бус мэдээлэл ч цагдаа нарт очсон сурагтай. Гэтэл өнөөдөр МАН-ын дарга нар түүнийг ил далд дэмжиж, бүр болоогүй МАН-ын даргад нэр дэвшүүлнэ хэмээн хөөрөгдөж байгаа нь хачирхалтай. Т.Аюурсайханы гараар могой бариулж байгаа хэсэг нөхөд түүний ард сууж, МАН-ын даргад зүтгүүлнэ хэмээн түүнийг хөөрөгдөж, өөрсдийнхөө эрх ашгийг гүйцэлдүүлж байна гэж нэг хэсэг нь хардаж байхад нөгөө хэсэг нь төрийн ажлын мэдлэг туршлагагүй, хувийн ашиг сонирхолтой нөхдүүд намын удирдлагад гарч, тэнд хоргодох байр олж авахаар зүтгэж байна гэдэг шүүмжлэл ч бий болоод байна.
0 Сэтгэгдэл
























