Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Ц.Туяад 22 жилийн чанга дэглэмтэй ангид хорих ял оноожээ
Хардалт, өс хонзонгийн сэдлээр татван байцаагч Э-г хүйтэн мэсээр 75 удаа хутгалж, амь насыг нь егүүтгэсэн Туяад Баянгол дүүргийн шүүхээс 22 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралдаан болтол хоригдсон хоногийг ял эдэлсэн хоногт оруулах тооцох аж.
Ц.Туяад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүний дагуу шүүх бүрэлдэхүүн иргэн Ц.Туяагийн гэм буруутай болох нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн байна. Мөн ЭБШХ-ийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Боржигон овгийн Цэгмидийн Туяа өс хонзонгийн сэдлээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.12-т зааснаар шүүгдэгч Ц.Туяад оноосон 22 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогч Э-гийн ар гэрийнхэн, түүний ээж Ц.Туяад шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, амийг амиар солино гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Хардалт, өс хонзонгийн сэдлээр татван байцаагч Э-г хүйтэн мэсээр 75 удаа хутгалж, амь насыг нь егүүтгэсэн Туяад Баянгол дүүргийн шүүхээс 22 жилийн чанга дэглэмтэй ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ. Шүүх хуралдаан болтол хоригдсон хоногийг ял эдэлсэн хоногт оруулах тооцох аж. Ц.Туяад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.3, 91.2.12-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Түүний дагуу шүүх бүрэлдэхүүн иргэн Ц.Туяагийн гэм буруутай болох нь тогтоогдож, эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй гэж үзсэн байна. Мөн ЭБШХ-ийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Боржигон овгийн Цэгмидийн Туяа өс хонзонгийн сэдлээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. Ийнхүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.12-т зааснаар шүүгдэгч Ц.Туяад оноосон 22 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Харин хохирогч Э-гийн ар гэрийнхэн, түүний ээж Ц.Туяад шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй, амийг амиар солино гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
0 Сэтгэгдэл
ИРгэн
ЭНЭ АСУУДАЛ НУХАЦТАЙ ХЭЛЭЛЦЭЖ МОНГОЛ ГЭР БҮЛИЙГ БАТ БЭХ БАЙЛГАХ, НӨХӨР, ЭХНЭРИЙН УРАГ ТӨРӨЛ, НИЙГМИЙН БОЛОН МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГЫГ ЧАНГАТГАХ ЦАГ БОЛЖЭЭ. ЭС ТЭГВЭЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН МӨХӨХ ГАМШИГ НҮҮРЛЭЭД БАЙНА ДАА. БАТБОЛД ГЭГЧ ӨНӨӨ ЦАГИЙН ДОН ЖУАНААС БОЛЖ НЭГ ЭМЭГТЭЙ АВСАНД, НӨГӨӨ НЬГЯНДАНД ОРСОН НЬ МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ЭМГЭНЭЛ, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ МӨХӨЛ НҮҮРЛЭЖ БУЙ БОДИТ ЖИШЭЭ БОЛОЙ. ЕР НЬ АЙЛ ГЭР ҮЙМҮҮЛЭГЧ ЛАЛАР ЭРС, ЯНХАН ЭМС МОНГОЛД ХЭТ ОЛШИРЧЭЭ.
2013.10.14
























