“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Барак Обама эмэгтэйчүүдийн эрх хамгаалагчийг хүлээн авч уулзлаа
Америкийн Ерөнхийлөгч Барак Обама эхнэр хүүхдийн хамтаар Пакистаны хүний эрхийн төлөөх нэрт зүтгэлтэн 16 настай Малала Юсуфзайг хүлээн авч уулзжээ. Малала охины уугуул нутаг болох Пакистаны баруун хойд хэсэгт байдаг Сват мужийг 2009 “Талибан” хөдөлгөөнийхөн эзлэн авсны дараа охидын сургуулийг нураажээ. Үүний дараанаас Малала охин “ВВС” агентлагийн сайтд нэрээ нууцлан блог хөтөлж эхэлсэн аж. Блог дээрээ охид, бүсгүйчүүдийг боловсрол эзэмшихэд талибууд хэрхэн саад болж байгаа талаар илэн далангүй бичдэг байсан аж. Түүний хөтөлж байсан блог Пакистан төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг маш ихээр татаж талибуудын бухимдлыг ихээр хөдөлгөж байв. Пакистаны арми Сват мужаас талибуудыг хөөн зайлуулсны дараа Малала нь блог дээрээ өөрийн жинхэнэ нэр, зураг хөргийг гаргаж тавьсан байдаг.

2012 оны аравдугаар сард түүний сууж явсан сургуулийн автобусыг талибууд зогсоон толгой руу нь буудан хүнд шархдуулсан. Гэвч охин азаар амьд үлдэн Их Британид эмчилгээ хийлгэж эдгэрсэн юм.
Шашны хэт явцуу үзэл, хэнээрхэлийн эсрэг Малалагийн явуулсан тэмцлийг дэлхийн нийт өндрөөр үнэлсэн бөгөөд хэдхэн өдрийн өмнө Сахаровын нэрэмжит шагналаар шагнасан билээ. Барак Обама нь охины зориг, сэтгэлийн хатыг өндрөөр үнэлсэн бол Мишель Обама “Эмэгтэйчүүдийн боловсролыг хөгжүүлэхэд туслах нь бидний охид, ач нар, тэдний гэр бүх, үндэстний төлөө хийж болох хамгийн сайн үйлс” гэжээ.
Харин “Талибан” хөдөлгөөн Малала Юсуфзай охины зүтгэлийг дэлхийн нийт ингэж өндрөөр үнэлж, хүлээн авч байгаад ихэд бухимдаж байгаа бололтой. Пакистан дахь тус хөдөлгөөний төлөөлөгч орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа “Бидэнд ахин боломж гарах л юм бол түүнийг заавал ална. Лалын шашин эмэгтэй хүн алахыг хориглодог ч манай шашны эсрэг буруу номтнуудын хийж буй дайныг дэмжиж байгаа хүнийг устгахыг зөвшөөрдөг” гэсэн байна.

0 Сэтгэгдэл