Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шинээр бизнесээ эхлүүлж буй байгууллагын татварыг 1-15 жилээр чөлөөлнө
Сангийн яамнаас Татварын тухай багц хуулийн төслийг боловсруулаад байгаа. Тэгвэл Татварын тухай хуулийн хоёр дахь шинэчлэлийн талаар Сангийн дэд сайд С.Пүрэв, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хуулийг хоёр дахь удаагаа шинэчлэн найруулж, дөрвөн зорилт оруулж өгсөн юм. Өнөөдөр татварын орчинд татварын чиглэлийн 24 хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд үүнийг хоёр дахь шинэчлэлийн хүрээнд 13 болгож багасгахаар тусгасан аж. Мөн сүүлийн үед гарч байгаа татварын хууль, эрх зүйн маргааныг энэ хуулиар шийдэх гэнэ. Эдийн засгийн байдалтай уялдуулж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийг дэмжих чиглэлд татварын НӨАТ-ын босгыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх, алданги тооцох хугацааг хойшлуулах зэрэг боломж, хөнгөлөлтийг бий болгох, далд эдийн засгийг бууруулах чиглэлд идэвхтэй ажиллаж буйгаа тэд хэлж байв. Монгол Улсад далд эдийн засаг 40 хувьд хүрсэн гэсэн судалгаа байдаг учраас энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэж үзжээ. Тэгэхдээ НӨАТ-ын тодорхой хувийг иргэдэд буцаан олгох зэрэг зохицуулалт хийхээр тусгасан аж.
Улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөлтийг хэрхэн барагдуулах талаар Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай “Татварын өр барагдуулах асуудлыг Татварын ерөнхий газар, Сангийн яамтай хамтран тухайн байгууллагын орлогоос нөхөн барагдуулахаар ажиллаж байна. Мөн шинээр бизнесээ эхэлж буй аж ахуйн нэгж байгууллагыг 1-15 жилийн хугацаатайгаар татвараас чөлөөлнө. Энэ асуудлыг Татварын хуулийн хоёр дахь шинэчлэлд тусгасан байгаа” гэлээ. Үүнээс гадна татварын албаны үйлчилгээг цахимжуулах хэлбэрт шилжүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллага татварын бүх төрлийн тайлан тооцоо, мэдээллийг цахим хэлбэрээр авч, өгөх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл