Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Их хурлын өмнө Ардын намд
Намынхаа ээлжит XXVII Их хурлыг хийх гэж байгаа МАН-д ойрын үед маш их үйл явдал өрнөж, дор бүрээ завгүй байна. Эхний ээлжинд хурлын төлөөлөгчдөө сонгоод дуусчихлаа. Гэвч энэ нь араасаа маш их шүүмжлэл дагуулж байгааг МАН-ынхан хэлж байна. Зарим нь намын анхан шатны байгууллагаасаа сонгогдохын тулд мөнгө төгрөг төлж, санаа нийлсэн фракцынхаа хүнийг гаргуулах гэж хандив өгч, дайлж цайлсан гэдэг мэдээлэл яваа. Том фракцуудын дунд өрсөлдөөн болох учраас саналын тоогоор ялагдчихгүйн тулд далд өрсөлдөөн хүчээ авчээ. Ямартай л, намдаа багагүй нэр нөлөөтэй, албан тушаал хашч байсан хүмүүс Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй, гадна үлдсэн байх юм. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Б.Долгор, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд асан Ч.Жаргалсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан У.Бямбасүрэн нар энэ удаагийн Их хуралд оролцож чадахгүй болжээ.
Үүнээс гадна “ХАС”-ын Ч.Ганхуяг, МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд гэх мэт хүмүүс XXVII Их хурлын танхимд орох эрхээ авч чадаагүй байгаа аж. Тун удахгүй болох Их хуралд 1134 төлөөлөгч оролцох ёстой. Олон зуун мянган гишүүнээсээ шударгаар төлөөлөгч сонгож, оролцуулна гэж мэдэгдэж байсан. Тэгэхдээ 1134-ийн нэг болохын тулд мөнгө төлж, намынхнаа уулгаж, идүүлсэн тохиолдол бишгүй гарч. Төлөөлөгчид нэр дэвшигчийг дэмжүүлэхийн тулд хуралд оролцогчдод 10 мянган төгрөг өгсөн гэнэ. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах ч мөнгө тараасан хүмүүсийн дунд нь орсон харагдав. Түүгээр ч барахгүй сонгогдсон төлөөлөгчдөөс өөрийнхөө, фракцынхаа талд дуугаргахын тулд 1-2 сая төгрөг бэлэглэсэн талаар хэвлэлийн хуудаснаа нэг бус удаа гарсан.
Тодорхой албан тушаал хашч байсан ч намынхаа Их хурлын төлөөлөгчөөр арай л гэж сонгогдсон хүмүүс цөөнгүй бий. Дараалсан сонгуулиудыг амжилт муутай үдсэн Ардын намаасаа сүүлийн үед сүүлээ хавчин зугатах болсон эрхмүүд гэнэт амь орж, Тусгаар тогтнолын ордноороо гүйдэлтэй болж. Хэн нь ч намын дарга болсон яахав, дарга нартаа тоогдож л байвал гэсэн хүмүүс хаа сайгүй холхиж байна гэж дургүйцэх нь ч бий гэнэ.
Намын даргад өрсөлдөх эрхмүүдийн нэр эртнээс тодорхой болсон. М.Энхболд, Н.Энхболд, Ц.Нямдорж гээд марафонд оролцогчдын нэр хязгаарлагдахгүй нь бололтой. УИХ-ын залуу гишүүдээс ганц нэг нэр сонсогдож эхлэв. Нам нь сөрөг хүчин болсноор парламентад гол шүүмжлэгчийн статуст гэнэт очсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарыг нэрээ дэвшүүлнэ гэсэн “бор шувуу” нисч байна. Гэхдээ жинхнээсээ намын даргад өрсөлдөх бус хурлын өмнө нэрээ татаж, ямар нэг албан тушаалд очих эсвэл Удирдах зөвлөлд багтах гэсэн арга нь гэлцэнэ. Намын даргын өрсөлдөөн олон хүний дунд болбол санал хувааж магадгүй гээд тэдний нэрийг нь татуулахаар албан тушаал амлах биз гэж тооцоолж байгаа талаар яригдаж буй юм.
Их хурлын хамгийн сонирхолтой төлөөлөгч бол С.Баяр. Тэрийг дэмжинэ, энийг нь түлхэж байна гэсэн таамаг ямар нэг байдлаар одоогоор үгүй. Тиймээс түүний байр суурийг урьдчилж таах аргагүй байгаад МАН-ынхан битүүхэндээ гайхаж байна. Магадгүй, чимээгүй сууж байгаад танхимаас нэрээ дэвшүүлж ч мэднэ гэх таавар яваа. С.Баяр хурал болтол нууц байхаар шийдсэн бололтой.
Шинэ генсект Ж.Сүхбаатар, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, Д.Цогтбаатар өрсөлдөнө гэж эхнээсээ тодорсоор. Шинэчлэл ярьж сүртэй гарч ирсэн ч сүүлдээ нэр хүндгүй болоод буй “Шинэчилье” хөдөлгөөнийхөн Т.Аюурсайханыг генсект нэр дэвшүүлэх нь. Уг хөдөлгөөнийхний ард буй У.Хүрэлсүхийг МАН-ын Их хуралд ямар бэлэг барих бол гэсэн хүлээлт бий. У.Хүрэлсүх өөрөө намын даргад зүтгэхгүй гэх газаргүй.
МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудаас нэг ийм санал гарч байгаа гэнэ. Эмэгтэйчүүд, залуучууд, оюутнууд, ахмадын холбоондоо квот өгөхийг хүсчээ. Квотод багтахын тулд дотроо өрсөлдөх юм байх. Энэ нь, Их хуралд зохион байгуулалттайгаар орж, зорилготойгоор нэг нэр дэвшигчийг дэмжинэ гэж харагдаж байгаа. Нөгөө талаасаа, төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй нь квотоор орж ирэх арга. Төлөөлөгчдөө сонгох хугацаа аль хэдийнэ дууссан ч тэндээс тэдэн хүн Их хуралд оролцоно гэсэн нарийвчилсан мэдээлэл хараахан гараагүй.
Нэрээ сольсон өмнөх Их хурлаас одоо болох нь илүүтэй сонин содон байх нь мэдээж. Ялагдлын шокноос гарч чадахгүй яваа МАН-ын хувьд чухал шийдвэрүүд эндээс л гарна. Ямар фракц, хэний баг Их хурлаас тамга атгаж гарахаас дараагийн дөрвөн жилийн өнгө төрх тодорхой болно. Тэгэхийн тулд 1134 төлөөлөгчийн тодорхой хэсэгт нөлөөлж, өөрийн талд оруулах нь хурлаас ч илүү чухал бэлтгэл ажил нь. Бэлтгэл ажил ч эрчимтэй үргэлжилж байгаа. Энэ сарын 27-ны ням гарагт Ардын намын ирээдүйн дөрвөн жилийн өнгө төрх тодорхой болно. Гэхдээ түүнээс өмнө мөн ч их үйл явдал, өрсөлдөөн, тэмцэлдээн өрнөнө. Хугацаа арай болоогүй байгаа ч тэр өдөр болтол МАН-д юу ч болж магадгүй.
Намынхаа ээлжит XXVII Их хурлыг хийх гэж байгаа МАН-д ойрын үед маш их үйл явдал өрнөж, дор бүрээ завгүй байна. Эхний ээлжинд хурлын төлөөлөгчдөө сонгоод дуусчихлаа. Гэвч энэ нь араасаа маш их шүүмжлэл дагуулж байгааг МАН-ынхан хэлж байна. Зарим нь намын анхан шатны байгууллагаасаа сонгогдохын тулд мөнгө төгрөг төлж, санаа нийлсэн фракцынхаа хүнийг гаргуулах гэж хандив өгч, дайлж цайлсан гэдэг мэдээлэл яваа. Том фракцуудын дунд өрсөлдөөн болох учраас саналын тоогоор ялагдчихгүйн тулд далд өрсөлдөөн хүчээ авчээ. Ямартай л, намдаа багагүй нэр нөлөөтэй, албан тушаал хашч байсан хүмүүс Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож чадаагүй, гадна үлдсэн байх юм. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан В.Удвал, Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Б.Долгор, Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд асан Ч.Жаргалсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан У.Бямбасүрэн нар энэ удаагийн Их хуралд оролцож чадахгүй болжээ. Үүнээс гадна “ХАС”-ын Ч.Ганхуяг, МАН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэд гэх мэт хүмүүс XXVII Их хурлын танхимд орох эрхээ авч чадаагүй байгаа аж. Тун удахгүй болох Их хуралд 1134 төлөөлөгч оролцох ёстой. Олон зуун мянган гишүүнээсээ шударгаар төлөөлөгч сонгож, оролцуулна гэж мэдэгдэж байсан. Тэгэхдээ 1134-ийн нэг болохын тулд мөнгө төлж, намынхнаа уулгаж, идүүлсэн тохиолдол бишгүй гарч. Төлөөлөгчид нэр дэвшигчийг дэмжүүлэхийн тулд хуралд оролцогчдод 10 мянган төгрөг өгсөн гэнэ. Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригтын туслах ч мөнгө тараасан хүмүүсийн дунд нь орсон харагдав. Түүгээр ч барахгүй сонгогдсон төлөөлөгчдөөс өөрийнхөө, фракцынхаа талд дуугаргахын тулд 1-2 сая төгрөг бэлэглэсэн талаар хэвлэлийн хуудаснаа нэг бус удаа гарсан.

0 Сэтгэгдэл