“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Өмгөөлөгч Л.Баттогтоход эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг нь хэвлэл мэдээллээр гутаан доромжлож, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэллээ.
Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох нь 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулан мэдээлэл хийхдээ өөрийн үйлчлүүлэгч болох гэмт хэрэг үйлдээд цагдан хоригдож байгаа “Сэлэнгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг Прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна, үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор ш.Болд-Эрдэнэ захиалан өш хонзонгоо авахын тулд худал мэдээлэл өгч, хэрэг үүсгүүлэн хорьж, хэлмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн юм.
Гэтэл Ш.Болд-Эрдэнэ нь одоогийн П.Өлзийсайханыг хорьж, мөрдсөн эрүүгийн хэрэгт өмнө нь ч, одоо ч ямар нэг байдлаар огт хамааралгүй байхад түүнийг ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж доромжилсон нь шууд нотлогдсон бөгөөд П.Өлзийсайханыг хорьж шалгаж байгаа гэмт хэрэг нь хөдөлбөргүй нотлох баримтуудаар батлагдаж, хуулийн дагуу хорьж шалгах шаардлагатай байгаа гэж албаны эх сурвалжаас мэдээллээ.
Өмгөөлөгч Л.Баттогтох нь яагаад ингэж бусдыг үндэслэлгүйгээр гүтгэх болсон шалтгаан нь П.Өлзийсайхан болон АТГ-ын мөрдөн байцаагч Бат-Олзвой гэгчтэй нийлж Ш.Болд-эрдэнийг хилс хэрэгт ял шийтгүүлсэнийг өмнө нь прокуророос шалгаад нотлож, шүүхээр оруулсан бөгөөд дээрх этгээдүүд танил тал ах дүүгээ ашиглан хэргээс мултарч чадсан гэх асуудал үүсээд байгаа бөгөөд Болд-Эрдэнийг хэлс хэрэгт бусдаар гүтгүүлж, хохироосон гэдэг асуудал ч үнэний ортой болох нь эхнээсээ ийнхүү баримттайгаар илэрч байна.
Шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа П.Өлзийсайханы хэргийн шийдвэрт хууль бусаар хөндлөнгөөс нөлөөлж, бусдын анхаарлыг татах гэсэн хандлага явж байгаа талаар ч эх сурвалжууд ярьж байна. Эдгээр хүмүүс хуульчийн ёс зүйгээ умартан, албаны эрхээ хэмжээгээ хортойгоор ашиглан бусдыг гүтгэх, бусдаар гэмгүй хүнийг гүтгүүлэн гэмтэн болгож өшөө хорсолоо авч хохироодог гэх асуудлыг бодит байдал дээр харууллаа гэх нь ч байна.
Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг нь хэвлэл мэдээллээр гутаан доромжлож, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэж шалгаж эхэллээ.Учир нь өмгөөлөгч Л.Баттогтох нь 2013 оны есдүгээр сарын 30-нд хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг цуглуулан мэдээлэл хийхдээ өөрийн үйлчлүүлэгч болох гэмт хэрэг үйлдээд цагдан хоригдож байгаа “Сэлэнгийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг Прокурорууд зохиомол хэрэгт ял тулгаж, заавал хэрэгт унагах гээд улайрч байна, үүнийг Сэлэнгэ аймгийн орлогч прокурор ш.Болд-Эрдэнэ захиалан өш хонзонгоо авахын тулд худал мэдээлэл өгч, хэрэг үүсгүүлэн хорьж, хэлмэгдүүлж байна” гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл