Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Төсвийн хөрөнгөөр барих барилгуудыг нэг загвараар барих нь төсөв хэмнэнэ гэв
Засгийн газрын бүтээн байгуулалтын цагаар Төсвийн хөрөнгө оруулалтын тухай асуудлыг хөндөж ярилаа. Сүүлийн таван жилийн хугацаанд 21 аймагт хүн амын тооноос хамаараад харилцан адилгүй мөнгийг төсөв хэлбэрээр хуваарилсан байна. Гэвч зарим аймагт өөрчлөгдсөн зүйл одоо хэр нь байхгүй байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Тухайлбал, хамгийн бага төсөв авсан нь Говьсүмбэр аймаг байгаа бол хамгийн их төсөвтэй нь Ховд, Хөвсгөл аймаг байгаа аж. Харин сүүлийн үед хөгжлөөрөө бусад аймгаа түүчээлэх болсон Сүхбаатар аймгийн хувьд бага төсөв авсан аймгийн дөрөвт буюу төсвийн хөрөнгөөрөө сүүлээсээ дөрөвт эрэмбэлэгдэж байгаа аж. Гэсэн ч энэ аймгийн хөгжил сүүлийн үед эрчимжиж, нүүрээ угаасан мэт өөрчлөгдсөн гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ. Харин хамгийн их төсөвтэй хэрнээ бахь байдгаараа аймгууд олон байгааг ч тэрээр шүүмжилсэн юм.
Хамгийн энгийн жишээ л гэхэд 2003 онд Монгол Улсын төсөв 50 тэрбум төгрөг байсан аж. Гэтэл Ховд аймагт сүүлийн таван жилийн хугацаанд 2003 оны Монгол Улсын төсвийг гурав дахин нугахлах хэмжээний төсөв өгөөд байтал тус аймгийн Жаргалант суманд баригдаж байгаа Соёлын төвийн барилга таван жил баригдаад ашиглалтад ороогүй байгаа аж. Яг үүнтэй адил хэдэн жил дамнан баригдаж байгаа барилгууд ашиглалтад орохгүй байгаа жишээ олон байгааг Эдийн засгийн хөгжлийн яамны газрын дарга н.Батхүрэл онцолсон.
Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах сургууль, цэцэрлэгийн барилгуудыг нэгдсэн нэг загварын зураг төслийн дагуу барьдаг байх нь эдийн засагт болоод, төсвийн хөрөнгийг хэмнэх боломж бүрдэнэ гэнэ. Гэхдээ тухайн барилга байгууламж, обьектийг тухайн нутаг оронд нь тохируулж өнгө будгийг нь сонгодог байх аж. Тодруулбал, нэг хэв маягаар барих барилгын зураг төслийг бэлтгэхэд таван тэрбум төгрөг л шаардлагатай гэнэ. Харин янз бүрийн зураг төслийг дагуу баригдаж байгаа барилга нь их хэмжээний зардал гардаг бөгөөд нэг хэвийн загвараар баривал зураг төслөөс л гэхэд 17 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

0 Сэтгэгдэл