“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд газар хөдлөлтөөс өөрийгөө хамгаалж сурав
Нийслэлийн 29 дүгээр дунд сургуульд газар хөдлөлтийн дуудлага иржээ. Аврах анги, онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж, сургууль дээр ирэхэд сурагчид гадаа талбайд цуглан хүлээнэ. Гэхдээ энэ бол хэлж биш хийсэх мэт ирдэг осол, гамшгийн үед багш, сурагч хэрхэн аюул эндэлгүй даван туулах тухай сургалтын үзүүлбэр байж. 100 айлын өндөр барилга, орон сууцанд шахагдаж, Сэлбэ голын баруун эрэгт тулсан тус сургууль Ерөнхий боловсролын 116 дугаар сургуультай зэрэгцээ оршдог. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан гамшгийн сургалтад 116 дугаар сургуулийнхан ч оролцов.
Гэнэтийн осол тохиолдсон үед хүн бүр эхлээд амь насаа аварч хамгаалах ёстой. Газар хөдөлсөн тохиолдолд ширээн доогуур орж дээрээс юм унаж бэртээхээс сэргийлэх учиртай. Эс бөгөөс таазанд зүүсэн гэрлийн бүрхүүл, хананд өлгөсөн зураг, цаг эсвэл цонхны шил хагараад дээрээс унах эрсдэлтэй юм. Газар хөдлөлт нь тийм ч удаан үргэлжилдэггүй бөгөөд хэсэгхэн хугацаанд ширээн дор хоргодоод чичирхийлэл намжих үеэр аврах гарцаар гарна. Хүүхдүүд энэ л зарчмаар ажиллаж сургуулиас шууд биеийн тамирын талбай руу гардаг хаалгаар гарч иржээ.
Гурван давхар сургуулийн нэг цонхноос олс татжээ. Гамшгийн үед галд боогдсон, хаалга дарагдсан үед дотроос сурагч, багшийг хэрхэн аврах сургалт эхлэх гэж буй нь энэ. Бэхэлгээ өмссөн хүнийг тусгай зориулалтын өлгүүрээр олсонд өлгөж, алгуурхан доошилсоор газардав. Түүний дараа дээвэр дээрээс өөр нэг аврагч олс ашиглаж хана налан буулаа. Осол болсон цонхонд ирмэгц аврах шаардлагатай хүнээ олсондоо давхар бэхлэв. Мөн л аяар аяархан доошилсоор түүнийг түргэн тусламжийн машинд аваачлаа. Гал гарсан ч, барилга нурсан ч, газар хөдөллөө ч хамгийн эхэнд 105 буюу Онцгой байдлын аврах ангийг дуудна. Дараа нь эмнэлэг, цагдаагийн газарт мэдэгдэх шаардлагатай байдгийг хүүхдүүдэд тайлбарлаж өгөв.
Ийнхүү 29 дүгээр сургуульд болсон “зохиомол” газар хөдлөлтийн аюулаас бүх хүнээ аварлаа. Харин дараагийн хичээл нь аварга том ачааны машин дээр үргэлжилнэ. 3-4 хүний сандалтай, нэг ширээ, зурагт, хөгжимтэй жижиг өрөөг машины тэвшин дээр босгожээ. Тэр нь сууриараа чичирхийлэн хөдөлдөг бөгөөд сурагчдад, багш нарт газар хөдлөлт хэрхэн мэдрэгддэгийг үзүүлэхээр авчирсан гэнэ. Эхний ээлжинд гурван багш гарав. Тэд ширээн доогуураа багтахгүй байсан тул зөвхөн цээжин биеэрээ л орлоо. Тун удалгүй газар хөдлөлт зогсоход ар араасаа цуварч хаалгаар гадагш гарч аюулгүй болов. Дараа нь, 3-4 сурагч нийлээд орно. Энэ удаа ширээн доогуур чөлөөтэй багтаж, чичирхийлэлд ширээ нь холдож явчих гээд байв. Ер нь, ширээн доогуур орсон бол хөлнөөс нь барихгүй бол хажуу тийш яваад өөрийг тань хамгаалахгүй байх магадлал ихтэйг сануулна. Аврагчийн ярихыг сурагчид сонсохгүй учраас хиймэл байшингийн дэргэд, ачааны машины тэвшин дээр багш нь гарч зогсоод бүгдийг орчуулах аж.
Дэлхий даяар онцгой байдал, аврах албаны ажилчид аравдугаар сарын 13-ны өдрийг Гамшгийн аюулыг бууруулах өдөр болгон тэмдэглэдэг. 1989 оноос эхлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр баталсан өдрийг монголын аврагчид жил алдалгүй тэмдэглэж ирсэн. Харин энэ удаад “Гамшгийн аюулыг бууруулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулж буй. Тэр ч үүднээс 29 дүгээр сургуулийнхны дунд үзүүлэх сургалт, өдөрлөг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага, “Мерси Кор” хүмүүнлэгийн байгууллага өдөрлөгт хамтарчээ. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны мэргэжилтэн Д.Ганболд үзүүлэх сургалтын үр дүнг “Газар хөдлөлт, гал түймэр гээд ямарваа осол гэмтэл гэнэт л тохиолддог. Түүнийг зогсоох, бууруулах боломжгүй ч гарах эрсдэлийг багасгах боломжтой. Тийм ч учраас өнөөдрийн үйл ажиллагаа хохирлыг багасгана гэж найдаж байна” хэмээн тодорхойллоо. Тэд энэхүү өдөрлөгөө ерөнхий боловсролын 109, тусгай боловсролын 25, 70 дугаар сургуульд зохион байгуулсан аж.
Үүний дараа гал унтраах арга ажиллагааг сурагч, багш нарт танилцуулав. Тусгай зориулалтын хувцастай хүн асч буй галыг унтраах ёстой. Эс бөгөөс нүүр өөд гал цоргих, энгийн хувцсыг төөнөж гал авалцах магадлал их.
Түүнчлэн галын хороор асч буй галыг унтраах нь тийм ч амар зүйл биш гэдгийг санууллаа. Задгай амтай төмөр саванд бензин, дизель түлш хольж хийгээд зохиомол түймэр тавив. Түүнийгээ хор цацаж унтраахад улам их дүрэлзэх мэт санагдана. Гэвч гадна тойргоос төв рүү чиглэлтэй, тойруулах маягаар хор цацахад тийнхүү гал ихэсдэг гэж тайлбарлалаа. Мэдээж үүнийг сурагч хүүхдүүд гэртээ, бие дааж хийх хориотой. Том болоод эсвэл гал болон гамшгийн эсрэг сургалтад явсны дараа л...

0 Сэтгэгдэл