Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“Урт нэртэй”, Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг бие даагчид дэмжихгүй
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.0 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДЭЭС БОЛГООМЖЛОХ ХЭРЭГТЭЙ, ШАЛГА. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. Үүнд УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Бид одоогийн орж ирж буй хуулийн төслөөс арай өөр байр суурьтай байгаа. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл ганц Оюу толгойд зориулагдсан гэж бид үзэж байна. Хуулийн төсөлд байгалийн нөөц ашигласны төлбөр өсөн нэмэгдэх рояалтиг хоёр дахин буурсан байдлаар тусгаж өгч. Тухайлбал, ирэх жил 20 сая тонн алт экспортлоод 75 сая ам.доллар төлөх байсан бол 37.5 болж байна. Тэгэхээр энэ бидэнд ашиггүй болж буй юм. Тиймээс Оюу толгойн үр өгөөжийг дахин эргэж харах хэрэгтэй болж байна. Хэрэв энэ хууль батлагдвал Монголын талд 53 хувийн ашиг гэж ярьж байсан зүйл байхгүй болно. “Урт нэртэй” хуулийн төсөлд бид мөн л эсрэг байр суурьтай байна. Энэ хэрэгжих ёстой хууль. Тэнд байгаа 170 тонн алтны тухай ярих бус 1800 тонн алтны нөөцтэй Оюу толгойгоо ярих ёстой. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар ажлын хэсэг хуралдаж байгаа. Энэ салбарт баримтлах төрийн бодлогоо тодорхой болгох нь чухал байна. Алийг нь одоо ашиглаж, ямрыг нь хойч үедээ үлдээхээ шийдэх хэрэгтэй” гэв. Мөн тэд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэгдмэл байр суурьт хүрчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд бие даагчдын зөвлөл ямар өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?
-Бие даагчдын зөвлөл хуралдаж, хамтын шийдвэр гаргалаа. Иргэний эрүүл мэндийн даатгалд Монголын ард түмэн жилд 180 гаруй тэрбум төгрөг төлдөг. Энэ бол татвар биш. Гэтэл татвар мэтээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нь хариуцлаллыг бий болгож байна. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэд сэтгэл дундуур байдаг. Энэ тохиолдолд эмнэлгүүд даатгал төлөгч буюу өвчтөнүүдэд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай үйлчилгээ үзүүлдэг байх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой. Түүнээс биш Засгийн газар сайд нарт таалагдаж ажилладаг эмнэлэг чухал биш л дээ. Өвчтөнүүдэд таалагдаж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Энэ утгаараа даатгуулагчийн төлөөлөгчдийн байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг томилдог, халдаг байх эрхтэй болж, улмаар төсвийг нь баталдаг байх ёстой. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын газар эмнэлгүүдэд хариуцлага тооцдог болж, тус газрын дарга сайд нарт бус даатгуулагчдад таалагдаж ажилладаг болно. Ингэсэн цагт Монголын эрүүл мэндийн тогтолцоо цэгцэрч, хариуцлага сайжирна. Үүн дээр нэмээд хэлэхэд нийт өндөр өртөгтэй өвчин буюу хүнд хагалгааг Монголдоо оношилж, эмчлэх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Үүнийг хуулиар зохицуулахыг бие даагчдын зөвлөлөөс дэмжиж байр сууриа илэрхийлж байна.
-Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн иргэд хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй. Цалингаасаа сар бүр мөнгө төлж байгаа ч хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй буй юм чинь цаашид ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна л даа.
-Монголын ард түмэн 180 тэрбум төгрөг төлдгөөс 140 тэрбумыг нь үлдэгдэл гэдэг нэрийдлээр Засгийн газар өөр зүйлд зарцуулдаг гэж бид үзэж байна. Энэ мөнгийг бүгдийг нь зарцуулдаг болчихвол эрүүл мэндийн салбар арай өөр болно. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэдэг үг бий. Бид мөнгө өгөөд байдаг. Гэтэл өгсөн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулахгүй байгаа хэрнээ тэр мөнгийг их, бага гэж хэн ч ярих ёсгүй. Харин ч өгсөн мөнгөнд маань эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг өгснийхөө дараа энэ мөнгийг нэмэгдүүлбэл илүү сайн үйлчилгээ авах боломжтой гэж хэлж болно.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: “Бид одоогийн орж ирж буй хуулийн төслөөс арай өөр байр суурьтай байгаа. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл ганц Оюу толгойд зориулагдсан гэж бид үзэж байна. Хуулийн төсөлд байгалийн нөөц ашигласны төлбөр өсөн нэмэгдэх рояалтиг хоёр дахин буурсан байдлаар тусгаж өгч. Тухайлбал, ирэх жил 20 сая тонн алт экспортлоод 75 сая ам.доллар төлөх байсан бол 37.5 болж байна. Тэгэхээр энэ бидэнд ашиггүй болж буй юм. Тиймээс Оюу толгойн үр өгөөжийг дахин эргэж харах хэрэгтэй болж байна. Хэрэв энэ хууль батлагдвал Монголын талд 53 хувийн ашиг гэж ярьж байсан зүйл байхгүй болно. “Урт нэртэй” хуулийн төсөлд бид мөн л эсрэг байр суурьтай байна. Энэ хэрэгжих ёстой хууль. Тэнд байгаа 170 тонн алтны тухай ярих бус 1800 тонн алтны нөөцтэй Оюу толгойгоо ярих ёстой. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар ажлын хэсэг хуралдаж байгаа. Энэ салбарт баримтлах төрийн бодлогоо тодорхой болгох нь чухал байна. Алийг нь одоо ашиглаж, ямрыг нь хойч үедээ үлдээхээ шийдэх хэрэгтэй” гэв. Мөн тэд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэгдмэл байр суурьт хүрчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд бие даагчдын зөвлөл ямар өөрчлөлт оруулахаар ярилцсан бэ?
-Бие даагчдын зөвлөл хуралдаж, хамтын шийдвэр гаргалаа. Иргэний эрүүл мэндийн даатгалд Монголын ард түмэн жилд 180 гаруй тэрбум төгрөг төлдөг. Энэ бол татвар биш. Гэтэл татвар мэтээр эрүүл мэндийн салбарт зарцуулж буй нь хариуцлаллыг бий болгож байна. Эрүүл мэндийн даатгалын мөнгөөр бараа бүтээгдэхүүн, эрүүл мэндийн үйлчилгээ авч буй иргэд сэтгэл дундуур байдаг. Энэ тохиолдолд эмнэлгүүд даатгал төлөгч буюу өвчтөнүүдэд хүндэтгэлтэй хандаж, хариуцлагатай үйлчилгээ үзүүлдэг байх хууль эрхзүйн орчин бүрдүүлэх ёстой. Түүнээс биш Засгийн газар сайд нарт таалагдаж ажилладаг эмнэлэг чухал биш л дээ. Өвчтөнүүдэд таалагдаж, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна. Энэ утгаараа даатгуулагчийн төлөөлөгчдийн байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын газрын даргыг томилдог, халдаг байх эрхтэй болж, улмаар төсвийг нь баталдаг байх ёстой. Тэгвэл Эрүүл мэндийн даатгалын газар эмнэлгүүдэд хариуцлага тооцдог болж, тус газрын дарга сайд нарт бус даатгуулагчдад таалагдаж ажилладаг болно. Ингэсэн цагт Монголын эрүүл мэндийн тогтолцоо цэгцэрч, хариуцлага сайжирна. Үүн дээр нэмээд хэлэхэд нийт өндөр өртөгтэй өвчин буюу хүнд хагалгааг Монголдоо оношилж, эмчлэх боломжийг нь хангадаг болмоор байгаа юм. Үүнийг хуулиар зохицуулахыг бие даагчдын зөвлөлөөс дэмжиж байр сууриа илэрхийлж байна.
-Нийгмийн даатгалд шимтгэл төлсөн иргэд хүссэн үйлчилгээгээ авч чаддаггүй. Цалингаасаа сар бүр мөнгө төлж байгаа ч хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй буй юм чинь цаашид ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна л даа.
-Монголын ард түмэн 180 тэрбум төгрөг төлдгөөс 140 тэрбумыг нь үлдэгдэл гэдэг нэрийдлээр Засгийн газар өөр зүйлд зарцуулдаг гэж бид үзэж байна. Энэ мөнгийг бүгдийг нь зарцуулдаг болчихвол эрүүл мэндийн салбар арай өөр болно. Саалиа бэлтгэхээр саваа бэлтгэдэг үг бий. Бид мөнгө өгөөд байдаг. Гэтэл өгсөн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулахгүй байгаа хэрнээ тэр мөнгийг их, бага гэж хэн ч ярих ёсгүй. Харин ч өгсөн мөнгөнд маань эрүүл мэндийн иж бүрэн үйлчилгээг өгснийхөө дараа энэ мөнгийг нэмэгдүүлбэл илүү сайн үйлчилгээ авах боломжтой гэж хэлж болно.
0 Сэтгэгдэл
2013.10.15
























