Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Шүлхийн тухай зөвлөлдлөө
ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТЫН ЗОХИЦУУЛАХ ХОРОО БОЛОН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН 2 ДАХЬ УДААГИЙН УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ), Япон улсын Итгэлцэлийн сангаас хамтран хэрэгжүүлж байгаа “Ази тивд шүлхий өвчнийг хяналтанд авах” төслийн хүрээнд зүүн Азийн орнуудын төлөөлөгчдийн зохицуулах хороо болон үндэсний зохицуулагч нарын 2 дахь удаагийн уулзалт 2013 оны 10 дугаар сарын 06-08 өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалтын зорилго нь шүлхий өвчний дэлхий дахины болон бүс нутгийн нөхцөл байдал, Тайланд улсад 2012 онд болсон шүлхийтэй тэмцэх дэлхий дахины 2 дахь хурал болон Ази тивд шүлхий өвчнийг хяналтанд авах нь” төслийн зохицуулах хорооны эхний уулзалтаас гаргасан зөвлөмжийн дагуу улс бүрийн авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох, бүс нутагт шүлхий өвчнийг хяналтанд авах, тэмцэх, сэргийлэх үйл ажиллагааны стратеги, арга замыг боловсруулах, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, үйл ажиллагааны төлөвөлгөөг хэлэлцэж зөвлөмж гаргахад оршино.

Уулзалтанд ДМАЭМБ-ын Парис дахь төв байгууллага, ДМАЭМБ-ын Ази, Номхон далайн орнуудын Япон дахь суурин төлөөлөгч, ДМАЭМБ-ын зүүн өмнөд Азийн орнуудын Бангкок дахь төлөөлөгч, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСУ, Япон, Монгол, Тайван, Хонг Конг улсын мал эмнэлгийн байгууллага, судалгааны хүрээлэнгийн нийт 46 төлөөлөгчид оролцон илтгэлд тавьж санал бодлоо солилцлоо.  

“Ази тивд шүлхий өвчнийг хяналтанд авах” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг http://www.rr-asia.oie.int/activities/regional-programme/fmd/oiejtf-project-for-fmd-control-in-asia/ хэсгээс авна уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан