Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
МАН-ын бүлэг мөнгөний бодлогын талаар дүгнэлт гаргана
УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотгол, мөнгөний бодлогын үндсэн чиглэл, ирэх оны төсвийн төсөлтэй уялдуулан Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлагуудын мэдээллийг уржигдар сонссон билээ. Харин өчигдөр дахин хуралдаж “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар дүгнэлт гаргахаар болсныг бүлгийн дарга Н.Энхболд мэдээллээ. 2013 оны мөнгөний бодлого, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, гадаад валютын нөөц, ханшийн асуудлаар ярилцаж, үүссэн нөхцөл байдлын учир шалтгааныг зөв тодорхойлсны үндсэн дээр ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлах ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Энэ тухай Н.Энхболд “Бидэнд байгаа мэдээллээр Төв банк өнгөрсөн болон өнөө жилийн ажлын гүйцэтгэлээр алдагдалтай гарч байгаа юм байна.
Төв банк оролцох ёсгүй үйл ажиллагаанд Засгийн газрын шахалтаар орсноосоо болоод ийм алдагдалд хүрч байгаа гэж бид урьдчилсан дүгнэлт хийгээд байна. Ийм байдал яваандаа Монгол Улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Энэ асуудлыг 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх явцад манай бүлгийн гишүүд асууж тодруулна” гэлээ.
Төв банкны хувьд зургаан долоон хоногийн валютын нөөцтэй байгаа аж. Энэ нь өмнөх үетэй харьцуулахад 5-6 дахин буурсан үзүүлэлт юм байна. Оны эцэст өр зээлээ төлөөд эхэлбэл нөөцийн хувьд хүндэрч болзошгүй аж. Хэдийгээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа гэгддэг ч Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс давж алдагдалд ороод эхэлбэл Засгийн газар бонд гаргах замаар алдагдлыг нөхөх хуулийн заалттай. Бонд гаргахын тулд төсвөөр энэ асуудал дамжсан байх ёстой юм байна. Тодруулбал, Төв банкны тухай хуулийн 38.1-д “Монголбанкны пассив нь актив хөрөнгөөс хэтэрсэн тохиолдолд Засгийн газар үнэт цаас гаргах замаар уг зөрүүг нөхөх асуудлыг УИХ шийдвэрлэнэ” гэж заасан байдаг аж. Тиймээс “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” банкаар дамжин хэрэгжиж байгаа учраас Засгийн газарт хамаагүй гэж ярих нь учир дутагдалтай гэв.
Засгийн газар энэ оны төсөвт тодотгол хийх санал оруулж ирсэн нь сөрөг хүчин буруу зүйл шаардаагүйг харуулж байна. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны мэдээлснээр энэ жилийн төсвийн орлогын гүйцэтгэл 86 хувьтай байгаа бөгөөд 800 орчим тэрбум төгрөгөөр тасрах тооцоо гарчээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын гүйцэтгэл ердөө 30 хувьтай байна. Орлогын төлөвлөгөө 80 гаруй хувиар биелчихээд байхад хөрөнгө оруулалтын төлөвлөгөө яагаад ийм бага хувьтай байгааг энгийн утгаар авч үзвэл Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаагүйн баталгаа юм. Тендерээ зохион байгуулж, төрийн ажлыг ном журмаар нь явуулж чадахгүй, бизнесийн үйл ажиллагаанд хэтэрхий хутгалдаж орж байгаатай энэ бүхэн холбоотой. Тиймээс асуудлыг төсвийн тодотголын хэлэлцүүлгийн үеэр нухацтай ярилцана хэмээн тус бүлгийн дарга Н.Энхболд онцолж байв.

0 Сэтгэгдэл