Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Парламентын ордон барих ажлыг ирэх хавар эхлүүлнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр болов. Хуралдааны эхэнд УИХ-ын Тамгын газрын 2012 оны ажлын тайланг сонслоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд парламентын шинэ ордон барих ажилд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг онцлов. Энэ талаар тэрээр “Би 2011-2012 онд Шадар сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар талаасаа Парламентын ордныг барих ажлын хэсгийг ахалж байлаа. Тэр хугацаанд ордны 14 давхар барилгын зургийг хийж, газрын геологи судалгааг хийлгэсэн. Монголын талын бүх мэргэжлийн байгууллагууд зурган дээр экспертиз хийгээд барилгын ажил хийхэд бэлэн болсон. Монголын болон Кувейтын талаас тус бүр зургаан хуулийн этгээд байгуулагдаад материалуудаа өгсөн. Жил гаруйн хугацаа өнгөрөхөд энэ ажил зогсонги байдалтай боллоо. Үүнд Тамгын газар анхаарал тавих хэрэгтэй. Хүндрэл бэрхшээл байгаа ч энэ мэт зайлшгүй шаардлагатай зүйлийг зохицуулах ёстой. Байршлын талаар олон байр суурь явдаг. Үүнийг УИХ-ын байнгын хорооны тогтоолын дагуу явах хэрэгтэй. Хүн бэлэглэж байгаа мөнгийг ашиглаж чадахгүй хэдэн жил боллоо. Төр ямар хүнд сурталтай болохыг харуулж байна. Ирэх хавар энэ барилгын ажлыг эхлүүлээч ээ. Ажиллах нөхцөл байдал муу байгааг шинэ барилга барьсанаар шийднэ. Энэ барилгыг хэчнээн тордоод тэлэхгүй учраас боломж байхгүй” гэв.
Харин УИХ-ын гишүүн Су.Батболд “Парламентын ордныг барих асуудлыг тусад нь авч үзэх ёстой” гэсэн бол Р.Гончигдорж “Энэ ордныг яаралтай барих хэрэгтэй. УИХ өөрсдөө яаруулах бус Засгийн газарт үүрэг өгөх хэрэгтэй” гэлээ. Ингээд парламентын ордныг барих ажлыг ирэх хавар эрчимжүүлэх ёстой гэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болов.
Мөн энэ үеэр гишүүд УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагааг шүүмжилж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын Тамгын газарт ажиллаж буй боловсон хүчинг сайжруулах хэрэгтэй байна. АНУ-ын Конгресст л гэхэд 300 гаруй шилдэг хуульч байдаг. Гэтэл манайд одоо хэдэн хуульч байгаа вэ. Мөн УИХ-ын Тамгын газар УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт ямар байгаа болон нийгмийн харилцаа, эрх зүйн зохицуулалтад анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн бол Д.Эрдэнэбат “УИХ-ын Тамгын газар бусад намын бүлгүүдтэй хамтран ажиллах, харилцах тал дээр муу байдаг. Тиймээс энэ асуудалд анхаарах нь зүйтэй. Мөн УИХ-ын бодлогын томоохон асуудлыг шийддэг байнгын хорооны хуралдааны зохион байгуулалтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. Ирэх жилийн төсөвт байнгын хорооны үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалтыг сайжруулах чиглэлд төсөв суулгах хэрэгтэй” гэлээ. Харин УИХ-ын гишүүн Л.Цог “Юуны түрүүнд УИХ-ын Тамгын газрынхны цалинг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж чадвартай, туршлагатай боловсон хүчин ажиллах боломжтой болно. Мөн Тамгын газрын зүгээс УИХ-ын гишүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй”-г сануулсан бол С.Баярцогт гишүүн “УИХ-ын Тамгын газрынхны цалингийн асуудлыг ярих нь зөв.
Өөрөөр хэлбэл энэ асуудлыг Төрийн албаны сүлжээнээс гарган тусад нь авч хэлэлцэх хэрэгтэй. Мөн Тамгын газрын танилцуулсан судалгааны чиглэлийг дэмжиж байна. Судалгааны алба аливаа суурь судалгааг хийж чаддаггүй. Зөвхөн лавлагааны түвшинд хийдэг. Тиймээс урд нь гарсан зарим практик туршлагаас үндэслээд суурь судалгааг сүүлд нь хариуцлага хүлээхүйц байдлаар зохицуулж, мэргэжлийн шинжээч, эрдэмтдээр хийлгэх нь зөв юм. Өөр нэг зүйл хэлэхэд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийнхэн бичиг соёл, зөв бичгийн тал дээрээ илүү анхаарахыг зөвлөе” гэлээ.

0 Сэтгэгдэл