Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот захирамжаар “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий журам батлагдсан юм. Журам батлагдсантай холбогдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад журмыг танилцуулах сургалт, семинар  зохион байгууллаа. Сургалтад 33 харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү журмыг  хэрхэн мөрдлөг болгон ажиллах тухай мэдээлэл сонссон юм. Мөн энэ үеэр Үндэсний дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын аудитор Д.Цэнгүүнжав “Мэдээллийн аюулгүй байдал ба үндэсний Дата төвийн үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан