“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Нийслэлийн ажилтан бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавихаар болж

Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө. Тус сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, сурагч хүүхдүүдтэй их хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм. Уг сургалтыг Эрүүл соёлтой хотын иргэн бүрийн үүргийг мэдүүлэх, нийгмийн хариуцлагатай байх ухамсрыг эзэмшүүлэх зорилгоор Монголын сурагчдын холбооноос санаачлан “Монголын хотуудын холбоо” ТББ зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн сургалтанд нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд дүүрэг бүрээс сонирхсон сурагчдыг сургалтандаа урьж байгаа юм байна. Нийслэлийн ЕБС-ийн 2500 сурагчдыг хамруулж байгаа тус сургалт 4 хоног үргэлжилэх бөгөөд оролцсон хүүхэд бүр хотын иргэний андгай өргөнө. Ингэснээр зорилготой иргэн болж, хотынхоо төлөө өөрийн хувь нэмрээ оруулж, аливаа харилцаанд орохдоо хэрхэн зөв харилцааг бий болгох уу гэдэгт хүртэл суралцах эхлэл хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Хотын дарга сурагчдад хандан ”Хүүхдүүд та бүхнийг сайхан хотод амьдруулж, хүүхэд бүхэнд миний сайхан хот гэсэн сэтгэгдэл төрүүлэх сайхан хотыг бүтээж өгөхийг хүсэж байна. Тиймээс Улаанбаатар хотын төлөө ажиллаж буй иргэн бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавьж үргэлж тэднийхээ төлөө, сайхан ирээдүйг бий болгохын төлөө ажиллана. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн энэ хөтөлбөрт үр дүнтэй оролцон, найз нөхөддөө үлгэр дууриалал болж, сайхан хотоо бий болгоё” гэлээ.

0 Сэтгэгдэл
zochin
hoooorhin setgel zui gedeg bhkv yumiig bolgoj chaddag aguu zuil shuu
2013.10.16