Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Мөнгөний бодлогын ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүн ахалж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны удирдлагууд танилцуулсан билээ. Энэхүү тогтоолын төслийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Л.Энх-Амгалан нар ажиллаж байна. Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын хэлэлцэх эсэхийг шийдэх бөгөөд МАН-ын бүлгийн ажлын хэсэг мөнгөний бодлогын асуудлаар дүгнэлтээ танилцуулах юм. Мөн ажлын хэсэг Монголбанкны 2013 онд баримтлан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг нягтлан хэлэлцэж, Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүргээ энэ онд зохих төвшинд биелүүлээгүй, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын ханшийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл