“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Мазаалайд ирэх хавар шинэ нэмэлт тэжээл тавьж өгнө
Төрийн болон ТББ байгууллагын хамтын нягт ажиллагааны үр дүнд ирэх хавар Мазаалай баавгай ичээнээсээ гараад уургийн агууламж өндөртэй шинэ нэмэлт тэжээлтэй золгох нь ээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсгийн боловсруулсан Мазаалайг хамгаалах 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийг орон нутагт тариалан боловсруулж тэжээлийн хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн байна” гэсэн зорилтыг тусгасан.
Энэхүү зорилтын хүрээнд МАМА ТББ нь Эхийн голд 0.5 га, Баянтооройд 0.7 га газарт уургын агууламж өндөртэй эрдэнэшиш, буурцагт ургамлыг тариалж 10 сард ургацаа хураан авлаа. Нэмэлт тэжээлийн цэгүүдэд шинэ ургацын дээжээс туршилтын шугамаар тавьж, автомат камерыг ажиллуулж байна.
МАМА ТББ тэжээлийн ургамлыг боловсруулах зорилгоор ургамлыг бутлах, холих, хатаах, савлах ажиллагаатай цехийг Эхийн голд байгуулж байна. Тухайлбал энэ жил хураасан ургацаа овъёос, буудай, ясны гурил, чацарганы хальс, хушны самар зэрэгтэй хольж савлах аж.
Эхийн гол нь цахилгааны эх үүсгүүр байхгүй учраас Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас энэ жилдээ жижиг оврын цахилгаан үүсгүүрээр хангахаар болов. 2014 онд тус цех, Эхийн голд амьдардаг 10-аад айлыг байнгын цахилгаан үүсгүүрээр хангах зорилгоор нарны эрчим хүчээр ажилладаг цахилгаан үүсгүүрийг Эхийн голд шилжүүлэн байрлуулахаар Эрчим хүчний яамтай харилцан тохиролцлоо. Энэ намар 10 тн нэмэлт тэжээлийг Говийн Их ДЦГ-ын Хамгаалалтын захиргаанд хүргүүлсний 5 тн нэмэлт тэжээлийг одоогоор 10-аад цэгт байршуулжээ.
Төрийн болон ТББ байгууллагын хамтын нягт ажиллагааны үр дүнд ирэх хавар Мазаалай баавгай ичээнээсээ гараад уургийн агууламж өндөртэй шинэ нэмэлт тэжээлтэй золгох нь ээ. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгайг хамгаалах ажлын хэсгийн боловсруулсан Мазаалайг хамгаалах 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийг орон нутагт тариалан боловсруулж тэжээлийн хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн байна” гэсэн зорилтыг тусгасан. Энэхүү зорилтын хүрээнд МАМА ТББ нь Эхийн голд 0.5 га, Баянтооройд 0.7 га газарт уургын агууламж өндөртэй эрдэнэшиш, буурцагт ургамлыг тариалж 10 сард ургацаа хураан авлаа. Нэмэлт тэжээлийн цэгүүдэд шинэ ургацын дээжээс туршилтын шугамаар тавьж, автомат камерыг ажиллуулж байна.

0 Сэтгэгдэл