Улаанбаатар хотын төв магистраль 16 гол шугамыг тавдугаар сарын 15-наас засаж эхэлнэ
Торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, 579 иргэний зөрчигдсөн эрхийг сэргээжээ
Монгол Улсын иргэдийг хил дамнуулан худалдаалсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛ, ВЬЕТНАМ УЛСЫН САНСРЫН БААТРУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
“Ногоон ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд 2700 шинэ мэргэжилтэн бэлтгэнэ
Галт зэвсгийн тухай хуулийг боловсронгуй болгож, шинэчлэн найрууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж байна
МОНГОЛ УЛСЫН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК
“Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Б.БОЛОР: ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ЗАСЧ, ЗАЛРУУЛАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Болортой ярилцлаа. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын ирэх оны төсвийн төслийн талаар судлахаар ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсгийг тэрээр ахалж буй юм.
-УИХ-ын чуулганаар Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас боловсруулсан уг хуулийн төсөлд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Засгийн газраас өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан Төсвийн байнгын хороо болон намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч ажиллаж байна. Бүлгүүдийн ажлын хэсгийн дүгнэлт удахгүй гарах байх. Тэр дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны ажлын хэсэг дээр ярилцахаар төлөвлөөд байна. Эхлээд бид төсвийн тодотголыг хэлэлцэх байх. Ирэх оны төсвийн төслийг харахад болохоор нэг хэсэг зүйл байхад болохгүй нь ч байна. Үүнийг УИХ засч залруулах ёстой. Засгийн газраас өргөн барьж буй төслийг УИХ засч, эргээд гүйцэтгэх засаглалдаа үүрэг өгдөг. Бид тэр ажлаа л хийнэ. Аудитын дүгнэлт өчигдөр гарсан байна. Тэрхүү дүгнэлтэд орлогыг нэмэгдүүлэх боломж бараг харагдаагүй. Харин зарлагаа танах боломж бий талаар бичсэн байна лээ. Тиймээс аудитын дүгнэлтийг авч ажиллана. Гэхдээ бүгдийг хасаад танаад байна гэж ойлгож болохгүй. Зайлшгүй шаардлагатай зүйлийг оруулна. Харин хойшлуулж болох зүйлийг хэмнэж болох талтай. Манай ажлын хэсэг боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, урсгал зардлыг танахгүй байхаар төлөвлөж байна. Гэхдээ машин тэрэг, тоног төхөөрөмж, тавилга худалдаж авахыг хориглоно. Тухайлбал, яам бүр тавилга худалдаж авахаар төлөвлөж байсан. Үүнийг хойшлуулна. Тэд одоо бүгдээрээ ширээ, сандал дээр сууж ажлаа хийж байгаа учраас ирэх жил заавал тавилгаа шинэчлэх албагүй. Би яаманд ажиллаж байсан. Яамны тавилгыг тэр бүр шинэчлээд байх шаардлагагүй. Миний өрөөнд байгаа тавилга 10 гаруй жил болсон гэсэн. Үүнийг хэрэглээд болж л байна шүү дээ.
Шилжих хөрөнгүүд бий. Түүнийг зогсоох боломжгүй. Өөрөөр хэлбэл, ажил нь эхэлчихсэн учраас цааш явуулахаас өөр аргагүй. Он дамжиж хийгддэг ажлуудыг болиулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс шинэ хөрөнгө оруулалтыг нэг их хийлгүйгээр бодитой байх нь зөв. Өмнө нь хийж байгаа зүйлүүдээ дуусгаж, төсвөө “цэвэрлээд” авмаар байна. Ингэсний дараа цааш явбал төсөв сайн болох дүр зураг харагдаж байгаа.
-Энэ оны төсөвт тодотгол хийхээр болсон. Төсөвт ямар байдлаар тодотгол хийвэл үр дүнтэй бол?
-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас харахад тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болоод байна. Тодотголыг маш хурдан хугацаанд хийж, дараагаар нь ирэх оны төсвөө хэлэлцэх хэрэгтэй. Тэгж байж тодотгол ирэх оны төсөвтэй уялдах юм. Тодотгол хийхтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч ажиллах байх. Тэр үед нэлээд нухацтай сууж ажиллахаар төлөвлөөд байна.
-Төсвийн тодотголыг хэлэлцэх гэж буйтай зэрэгцэн Засгийн газрын данс улайсан гэсэн яриа гарсан байна. Энэ талаар танд сонссон зүйл байна уу?
-Үгүй байх. Манай Архангай аймагт хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын ажил ном журмынхаа дагуу явж байна лээ. Монголын зарим хууль журам ээдрээтэй учраас ажил хийж буй хүмүүсийн уур бухимдлыг хүргэдэг. Энэ жишгээр олон жил явсан. Тендерийн тухай хууль гээд засч залруулах зүйл бий. Журмаараа явж байгаа ч удаашралтай буй нь ийм яриа гаргахад хүргэсэн байж болзошгүй. Түүнээс Засгийн газрын данс улайна гэж байхгүй. Төсөв өөрийн гэсэн хуультай. Хэрэв данс нь улайсан бол Төсвийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг.
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэх нь мөнгөний бодлогод эерэгээр нөлөөлж буй тухай Монголбанкны удирдлагууд тайлбарлаж байсан. Харин зарим гишүүн эсэргүүцэж байгаа?
-Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлогын талаархи баримт бичгийг бид ул суурьтай хэлэлцэх хэрэгтэй. Гишүүд маань ажилдаа хариуцлагатай хандаж, ирцдээ анхаарч, ажлаа хиймээр байна. Байнгын хороо болон УИХ-ын чуулганы ирц бүрдэхгүй байгаа. Элчин сайд нарыг сая томилоход ямар хариуцлагагүй хандаж байна вэ. Үүнд Засгийн газрын сайд нар анхаармаар байгаа юм. УИХ-ын гишүүний ажлыг давхар хашиж байгаа юм бол чуулганы хуралдаандаа сууж, улс орны өмнө тулгамдсан асуудлаа шийдээд явмаар байна шүү дээ. Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа гишүүд чуулганы хуралдаанд хойрго хандаж байгаа нь сүүлийн үед анзаарагдах боллоо. Тэр хэрээр төрийн ажил ч цалгардаж байна. Бид нэг намынх ч гэсэн шүүмжлэхээс өөр арга алга. Хийе, бүтээе, хэлэлцэхээр төлөвлөсөн ажил олон байна. Мөнгөний бодлого яаралтай хэлэлцэх ёстой асуудлын тоонд зүй ёсоор орж байгаа. Яаралтай батлах ёстой асуудлыг дор нь цуглаад шийдээд байдаг. Энэ байдлаараа л ажилламаар байна. Улс орны өмнө тулгамдсан чухал асуудлыг шийдэх гэхээр ажлын хэсгийнх нь ч ирц бүрдэхгүй байдалтай явж байна. Яам, тамгын газарт ч байдал мөн адил. УИХ-ын гишүүн хүн зарим нэг зүйлийг тодруулах гэхээр ирдэггүй. Бүр хоёр хоногийн дараа ирэх жишээтэй. Энэ байдлаар ажил удаан явж болохгүй.
-Монголбанк ажлаа хийж чадаж байна уу. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж их хэмжээний мөнгө цацсан нь анх удаагийн ажил учраас сөрөг хүчнийхэн нэлээд шүүмжилж байсан.
-Монголбанк ажлаа хийж байгаа. Гэхдээ хангалттай хийж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Засгийн газар байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд шууд дүгнэлт хийх хэцүү. Ажлаа аваад дөрвөн жил болсны дараа тэднийг сайн, муу ажиллаж гэж дүгнэж болох байх. Валютын ханш чангарсан нь асуудал. Гэхдээ ханш зах зээлийнхээ жамаар явдаг. Дэлхийн аль ч улс валютын ханшийг хүчээр барьж чадахгүй. Интервенц хийж буйг зөв гэж үзэхгүй байгаа. Валютын ханш тогтворгүй байх нь муу. Монголын мөнгөн дэвсгэртийн үнэлгээ ямар байна. Тэр хэмжээнд валютын ханш байх ёстой. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Аливааг олон талаас нь авч үзэж дүгнэлт хийвэл ул суурьтай болох байх. Гэхдээ би Монголбанкийг өмөөрч байгаа юм биш. Тус банк сайн ажиллаж байна уу гэдгийг дүгнэж хэлэхэд хэцүү. Сөрөг хүчнийхэн эсэргүүцэж байгаа ч тэд сүүлийн 20 гаруй жил засаг барьсан. Манайх хамтарсан Засагт байсан болохоос дангаараа засгийн эрх барьсан нь ховорхон. МАН-ынхан өөрсдийгөө 90 жил засаг барьсан гэж ярьдаг. Тэгсэн хэрнээ ганцхан жил засгийн эрх барьж буй хүмүүсийг шүүмжлээд байгаа нь учир дутагдалтай санагдаж байна. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүн гарч эхлэх байх. Монгол Улсад ийм их хэмжээний хөрөнгө оруулалт өмнө нь орж ирж байгаагүй. Бондын мөнгийг өр гэж яриад байна. Энэ өр. Гэхдээ бондыг дэлхийн зах зээлээс босгож чадаж байвал авч л байдаг зүйл. Европын холбооны зарим орны Засгийн газар бонд босгож чадахгүй байна. АНУ-д төлөгдөөгүй 100 гаруй жил болсон бонд байдаг. Монгол Улс тийм хэмжээний мөнгийг төдий хэмжээний хүүтэй босгож чадсан нь маш том амжилт. Тиймээс энэ асуудлыг тал бүрээс нь авч үзэх нь чухал.
-Засгийн газраас Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Уг хуулийн төсөлд өсөн нэмэгдэх рояалтийг 2.5 хувь болгосон нь байгалийн баялгаа харийнханд үнэгүй ашиглуулснаас өөрцгүй болно гэж үзэх гишүүд байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ хуулийн төслийг бүлгийн хурлаар хэлэлцсэн. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсад уг хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Засч залруулах асуудлыг хэлэлцүүлгийн явцад шийдээд явж болох байх. Уг хуулийн төслийг дэмжиж байгаа. Ганц уг хуулийн төсөл гэлтгүй сүүлд орж ирсэн хуулиудад засч залруулах зүйл их байна лээ. Хуулийн төслүүдийг хэлэлцээд илүү сайжруулж, амьдралд нийцтэй болгох нь хууль тогтоох байгууллагын үүрэг шүү дээ. Зарим нэг хуулийн төсөл хойшлогдож байна. Уг нь, богино хугацаанд үр дүнтэй хэлэлцээд баталвал зүгээр л дээ.
-Төсөв, эдийн засгаас ангид нэг зүйл асууя. Танай намд жигүүр байгуулагдаад байгаа. Жигүүрийн үйл ажиллагааг таныг дэмжиж буй гэж дуулдаж байсан.
-Би жигүүрт байхгүй. Тэдний тавьж буй зарим шаардлага нь зөв зүйтэй юм билээ. АН дүрэмтэй. Тэгсэн хэр нь ротаци яваагүй гурван жил болчихлоо. ҮЗХ-ны 228 гишүүн өөрчлөгдөөгүй мөн л гурван жил болж байна. Хууль журам гэж байдаг бол хуулиараа яв л даа. Төрийн албан хаагч болсон атлаа ҮЗХ-ны гишүүн гээд явж байх жишээтэй. Энэ мэт зарим нэг санал нь зөв. Гэхдээ Засгийн газрын ажлыг хийлгэх ёстой. Сонгуулийн хугацаанд амласан амлалтаа биелүүлэхэд нь шахаж ажиллаж хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулиар хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байгаагүй. Намын мөрийн хөтөлбөрөөр явсан учраас бид үүнийгээ биелүүлэхийн төлөө тэднийг ажиллуулах ёстой. Миний ойлгосноор жигүүр засаг төртэй нэг их холбоогүй юм шиг байна лээ. Намын дотоод дүрэм, сонгуультай холбоотой ярьсныг зарим хүн Засгийн газрыг огцруулах гэж байна гэж гуйвуулаад байгаа байх.
УИХ-ын гишүүн Б.Болортой ярилцлаа. Төсвийн байнгын хорооноос Монгол Улсын ирэх оны төсвийн төслийн талаар судлахаар ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсгийг тэрээр ахалж буй юм. -УИХ-ын чуулганаар Монгол Улсын ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас боловсруулсан уг хуулийн төсөлд гишүүд нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

С.Заяа
0 Сэтгэгдэл