Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Нийслэлийн өдрөөр хямдрал зарлана
Улаанбаатар хотын 374 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын санаачлагаар нийслэлийн иргэддээ нэгэн бодитой бэлгийг барьж, “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” арга хэмжээг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулахаар боллоо. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд хүнс, худалдаа, нийтийн хоол, барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжийн удирдлагуудыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хүлээн авч уулзсан юм. 
Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд Нийслэлийн Засаг даргын санаачилгыг дэмжин, нийслэлийн өдрөөр ард иргэддээ хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ худалдаална гэдгээ мэдэгдлээ. Мөн энэ үеэр зарим аж ахуйн нэгж, байгууллагууд нэн ядуу өрхүүдэд тусламж үзүүлэхээ илэрхийлээд байна. Нийслэлийн өдрөөр зохион байгуулах “Хямдралтай худалдаа” нь хотын иргэдэд санхүүгийн таатай хэмнэлт болж, орлого багатай  өрхийн амьжиргаанд бодит нэмэр болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм. Нийслэлийн иргэд  та бүхэн “Урамтай урамшуулал, хэмнэлттэй  хямдрал” худалдаанд соёлтой оролцон хэрэгцээт бараагаа сэтгэлдээ нийцсэн үнээр худалдан авна гэдэгт итгэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
bolj dee
Хамгийн их уншсан