Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго дахин шалгагдах нь

“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгыг дахин шалгуулах хүсэлтээ холбогдох албаныханд уламжилна хэмээн тус нэгтгэлийн ахмад уран бүтээлчид мэдэгдлээ. Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн “Монгол кино” нэгтгэлийн ахмадууд  түүнийг нэгт­гэлийн эзэмшлийн га­зар, үнэт ховор эд зүйлс борлуулсан талаар АТГ-т мэдэг­дэн шалгуулсан ч эрүү­гийн хэрэг үүсгэн шал­гах үндэслэлгүй гэж үзэн, хэрэг­сэхгүй болгосон юм. Тиймээс ахмадууд Ж.Солон­готой холбогдох хэргийг үнэн зөвөөр дахин шалгаж өгөхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин,  Монгол Ул­сын Ерөнхий прокурор Д.Дор­лигжав, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарт хандан тодорхой баримтын  хамт хүсэлтээ хүргүүлэхээр болсон аж. Тус хүсэлтэд “Ж.Солонго нь нэгтгэлийн өмчийг дур мэдэн наймаалцсан, Япон улсад Монголын кино өдөр­лөг зохиох зардалдаа зориу­лан Японы киноны нийгэм­лэгээс 69,479 ам.доллар ав­сан, ажилчдаа орон сууц­жуулах нэрээр өөрийн хү­мүүст өгсөн” гэх зэрэг олон ба­римт дурджээ. Тиймээс тус хэргийг дахин шалгаж, Ж.Солонгын хэлсэн ярьснаар дүгнэлтээ гаргах бус бодит баримтад тулгуурлан үнэн зөвөөр дүгнэж, “Монгол кино” нэгтгэлийн ирээдүйн хувь заяа, цаашдын хөгжилд холбогдох албаныхныг анхаарал тавихыг ахмад уран бүтээлчдийн  зүгээс хүслээ.
0 Сэтгэгдэл
NER GUTAASAN MUU HOGIIG SAIN SHALGAAD BULHAIG N DELGEEREI
Хамгийн их уншсан