Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Адуучин тэмцээнийг жил бүрийн 9 дүгээр сард зохион байгуулна

21 аймгаас шалгарсан шилдэг адуучид энэ 10 дугаар сарын 06-нд Хүй долоон худагт өрсөлдсөн. Улсын шилдгийн шилдэг уран уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчдыг шалгаруулах “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор анх удаа улсын хэмжээнд зохион байгуулж,  тэмцээний төрөл бүрт амжилттай оролцсон адуучдыг нийлбэр дүнгээр нь шалгаруулж эхний таван байрын эзнийг тодруулсан юм. Айргийн тавд шалгарсан шилдэг адуучидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөөний цай хамт уулаа.

Монголчуудын адуу эдлэх соёлыг олон нийтэд  түгээн сурталчлах, энэ соёлыг хадгалж хамгаалж үлдэх, эзэмшихэд энэ арга хэмжээ чухал. “Адуучин” тэмцээн монголчууд төдийгүй гадаадынхны сонирхох аялал жуулчлалын том брэнд болно. Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгож байгаа. Үндэсний их баяр наадмаас гадна үндэсний хэмжээний ийм баяр наадам зохион байгуулдаг болох нь зөв гэж Ерөнхий сайд уулзалтын үеэр ярьж байлаа.

Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг сум, аймаг, улсын гэсэн 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд сүүлчийн шалгаруулалтыг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт Хүй долоон худагт явуулна.

“Адуучин” тэмцээний шилдэг таван оролцогч болох Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, Сэлэнгийн Цагааннуурын С.Батсуурь, Дорноговийн Айрагийн Е.Баасанхүү, Өвөрхангайн Бүрдийн Д.Охинтогтох, Дорнод аймгийн Матад сумын адуучин Г.Баяржаргал нар  энэ өдөр Төрийн ордонтой танилцаж, Төрийн түүхийн музей үзэж сонирхлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

- See more at: http://www.zasag.mn/news/view/3343#sthash.fkUtW522.dpuf
Ирэх жилээс “Адуучин” тэмцээнийг сум, аймаг, улсын гэсэн 3 үе шаттай зохион байгуулах бөгөөд сүүлчийн шалгаруулалтыг есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн ням гаригт Хүй долоон худагт явуулна.

“Адуучин” тэмцээний шилдэг таван оролцогч болох Хэнтий аймгийн Батноров сумын адуучин А.Алтаншагай, Сэлэнгийн Цагааннуурын С.Батсуурь, Дорноговийн Айрагийн Е.Баасанхүү, Өвөрхангайн Бүрдийн Д.Охинтогтох, Дорнод аймгийн Матад сумын адуучин Г.Баяржаргал нар  энэ өдөр Төрийн ордонтой танилцаж, Төрийн түүхийн музей үзэж сонирхлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан